Scroll Top
%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b1%d3%a9%d0%bc%d0%b1%d3%a9%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d3%a9%d1%85%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%b3-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc
Recently added news
Most popular news

САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн “Нөхөрсөг тэмцээн” 2022.10.28-ы өдөр VII-IХ анги, X-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө. 
Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ. Нийт 34 багийн 350 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна. 
 
VII-IX ангийн эрэгтэй багийн ангилалд: 
Г.Ананд ахлагчтай 9в анги- “Тэргүүн байр” 
М.Чингүүн ахлагчтай 8в анги- “Дэд байр” 
Ж.Ахмет ахлагчтай 7б анги- “Гутгаар байр” 
Шилдэг тоглогчоор 9в ангийн сурагч Баяржаргал 
VII-IX ангийн эмэгтэй багийн ангилалд: 
Г.Дагима ахлагчтай 8в анги- “Тэргүүн байр” 
Тү.Энхжин ахлагчтай 9б анги- “Дэд байр” 
Б.Сансармаа ахлагчтай 7г анги- “Гутгаар байр” 
Шилдэг тоглогчоор 8в ангийн сурагч Г.Дагима 
 
X-XII ангийн эрэгтэй багийн ангилалд: 
Х.Чингүүн ахлагчтай 12а анги- “Тэргүүн байр” 
Э.Батзориг ахлагчтай 11б анги- “Дэд байр” 
А.Эрдэнэбаяр ахлагчтай 10в анги- “Гутгаар байр” 
Шилдэг тоглогчоор 12а ангийн сурагч Х.Чингүүн 
X-XII ангийн эмэгтэй багийн ангилалд: 
Г.Мягмарханд ахлагчтай 11в анги- “Тэргүүн байр” 
Т.Мөнхцацрал ахлагчтай 12б анги- “Дэд байр” 
О.Мичидмаа ахлагчтай 10а анги- “Гутгаар байр” 
Шилдэг тоглогчоор 11в ангийн сурагч Г.Мягмарханд нар тус тус шалгарлаа. 
 
Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан багш нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

IMG_8917
IMG_8938
IMG_8949
IMG_8967
IMG_8978
IMG_8983
IMG_8986
IMG_8989
IMG_8995
IMG_9005
IMG_9010
IMG_9160
IMG_9197
IMG_9236
IMG_9241
IMG_9253
IMG_9273
IMG_9282
IMG_9293
IMG_9316
IMG_9327
IMG_9293

Previous
Next

Leave a comment