19th Ave New York, NY 95822, USA

Элсэлт

2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдад зориулсан БЭЛТГЭЛ бүлгийн бүртгэл

2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 2-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй

Бэлтгэл ангийн элсэлт

2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэх журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 

  • 1. БШУЯ-ы сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаал “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухай чиглэлийг үндэслэн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг асран хамгаалагч, хүүхэд, сургуулийн хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна. 
  • 2. 2017.01.01-2017.12.31ы хооронд тѳрсѳн 2022-2023 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1р ангид элсэн суралцах хүүхэд бүртгэлд хамрагдаж, бэлтгэл ангид элсэн суралцах  боломжтой.

 

ХОЁР. БҮРТГЭЛ 

  • 1. 2023 оны 3 сард бэлтгэл бүлгийн цахим бүртгэл эхлэнэ. Бүртгэлийн хугацааг тухайн сард тодорхой зарлана.
  • 2. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ хүүхдийн мэдээллийг зѳвхѳн крилл үсгээр алдаагүй зѳв бичиж оруулах 
  • 3. Асран хамгаалагчийн мэдээлэл, утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг үнэн зѳв бичих 
  • 4. Бүртгэлийн явцад бүртгэлийн хураамжийг шилжүүлж тѳлбѳр тѳлѳгдсѳнөөс хойш 30 минут дотор асран хамгаалагчийн бүртгүүлсэн имэйл хаягт бүртгэл баталгаажсан мэдээлэл, цаг захиалгын линкийн хамт очно. Бүртгэлийн хураамжаа төлөхдөө гүйлгээний утга дээр Бүртгэлийн төгсгөлд бөглөсөн БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАХ РЕГИСТРын дугаарыг бичиж шилжүүлнэ. 
  • 5. Цаг захиалгын линкээр орж нэр, мэйл, утас/БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАХ РЕГИСТР/ хэсгийг бөглөж ѳѳрийн боломжит цагийг сонгосноор уулзалт ярилцлагын Microsoft Teams-ээр яарилцлагад орох линк очно. 

ГУРАВ. “ХАМТАРСАН УУЛЗАЛТ” ЯРИЛЦЛАГА 

  • 1. “Хамтарсан уулзалт” ярилцлага зохион байгуулагдана. 
  • 2. “Хамтарсан уулзалт” ярилцлагад орсон сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 30 сурагч  сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт  ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
  • 3. “Хамтарсан уулзалт” ярилцлагад эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн хамт оролцоно. 
  • 4. “Хамтарсан уулзалт” ярилцлагыг Оюунлаг сургуулийн бага ангийн багш нараас бүрдсэн баг хѳтлѳн явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана. 
  • 5. “Хамтарсан уулзалт” ярилцлага 10 минутын турш үргэлжилнэ. 
  • 6. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын дугаар очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.
  • 7. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн  программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.

 

ДӨРӨВ. БУСАД 

  • 1. Бэлтгэл ангийн сургалт 5 долоо хоног танхимын сургалтаар хичээллэнэ
  • 2. Бүртгүүлэхээр сургууль дээр ирэхдээ бэлтгэл ангийн сургалтад ашиглагдах сурах бичиг дэвтэр хэрэглэгдэхүүнийг авна.
  • 3. Бэлтгэл ангийн сургалтын төлбөр 800,000 төгрөг. /1-р ангийн суудлын барьцаа 1,500,000 төгрөгийг бэлтгэл ангийн бүртгэлд хамрагдахдаа төлнө./ Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид 1-р ангид элсэн орно. 1-р ангийн сургалтын төлбөр 6,500,000 төгрөг /Бэлтгэл ангид хамрагдсан сурагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн бүртгэл 2023.08.22-2023.08.26-ы хооронд болно. Бүртгэлд хамрагдахдаа сургалтын үндсэн төлбөрөөс барьцаа 1,500,000 төгрөг хасагдаж үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлнө./ 
  • 4. Дэлгэрэнгүй мэдээллийг Оюунлаг сургуулийн 75755050, 99102129, 88113096 сургалтын албаны утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА