2026-2027 оны хичээлийн жилд Оюунлаг сургуульд элсэх журам
Бэлтгэл ангийн элсэлт
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- 1. БШУЯ-ы сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 тоот тушаал “Зургаан настай хүүхдээс аливаа шалгалт, сорил авахгүй байх” тухай чиглэлийг үндэслэн 2026-2027 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтийг танилцах хичээл, асран хамгаалагч, сургалтын албаны хамтарсан уулзалт ярилцлагын хэлбэрээр зохион байгуулна.
- 2. 2020.01.01-2020.12.31-ы хооронд тѳрсѳн хүүхэд 2026-2027 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангийн, бэлтгэл ангид элсэн суралцах боломжтой.
ХОЁР. БҮРТГЭЛ
- 1. 2026 оны 2 сарын 21 – 2сарын 26-ны ѳдрүүдэд бэлтгэл бүлгийн цахим бүртгэл явагдана.
- 2. Цахим бүртгэлийн линк 2026.02.21-д Оюунлаг сургуулийн веб хуудас болон Facebook Page-д тавигдана.
- 3. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ хүүхдийн мэдээллийг зѳвхѳн крилл үсгээр алдаагүй зѳв бичиж оруулах.
- 4. Асран хамгаалагчийн мэдээлэл, утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг үнэн зѳв бичих.
- 5. Бүртгэлийн явцад бүртгэлийн хураамжийг шилжүүлж тѳлбѳр тѳлѳгдсѳнөөс хойш 10 минутын дотор асран хамгаалагчийн бүртгүүлсэн имэйл хаягт баталгаажсан мэдээлэл очно. Хэрэв давхардаж бүртгүүлсэн бол эхний бүртгэл автоматаар устгагдана. Жич:Бүртгэлийн хураамж 40.000 тѳгрѳг
ГУРАВ. “ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛ”
- 1. Цахим бүртгэлд хамрагдсан сурагчид 2026.02.28-03.01-ий хооронд цаг авч, товлогдсон цагийн дагуу Оюунлаг сургууль дээр ирж танилцах хичээлд сууна.
- 2. “Танилцах хичээл”-ийг Оюунлаг сургуулийн бага ангийн багш нараас бүрдсэн баг хѳтлѳн явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.
- 3. “Танилцах хичээл” нийт 80 минут үргэлжилнэ.
ДѲРѲВ. “УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА”
- 1. Сургалтын албатай “Уулзалт ярилцлага”-д бүртгэлд хамрагдсан сурагчдын асран хамгаалагчид оролцоно.
- 2. Сурагч танилцах хичээлд сууж байх үед асран хамгаалагчид сургуультай танилцаж, сургалтын албатай уулзалт ярилцлага хийнэ.
- 3. “Уулзалт ярилцлага”-ыг Оюунлаг сургуулийн сургалтын албанаас бүрдсэн баг хѳтлѳн явуулж үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.
ТАВ. ХАРИУ
- 1. “Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас 4 бүлэгт нийт 128 сурагч, хүлээлгийн жагсаалтын 30 сурагч сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон хүлээлгийн жагсаалтын дугаар 2026.03.03-ы ѳдѳр илгээгдэнэ.
- 2. Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах 2026.03.04-ий ѳдрийн цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно. /Сургалтын албатай уулзах цагт ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/
- 3. Хэрэв танд хүлээлгийн жагсаалтын мэдээлэл очсон бол эхний сонгогдсон 128 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу 2026.03.05-д очно.
- 4. Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй. Зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.
ЗУРГАА. БУСАД .
- 1. Бэлтгэл ангийн сургалт 2026.03.09-2026.04.10-ыг дуустал 5 долоо хоногийн туршид танхимаар хичээллэнэ.. Хичээллэх цагийн хуваарь ажлын ѳдрүүдэд 14:00-17:00 цаг.
- 2. Бүртгүүлэхээр сургууль дээр ирэхдээ бэлтгэл ангийн сургалтад ашиглагдах сурах бичиг, дэвтэр хэрэглэгдэхүүнийг авна.
- 3. Бэлтгэл ангийн сургалтын төлбөр 1.500,000 төгрөг. /1-р ангийн сургалтын тѳлбѳр 15.000,000 төгрөгийг бэлтгэл ангийн бүртгэлд хамрагдахдаа төлнө.Бэлтгэл ангид хамрагдсан сурагчид 2026-2027 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах эрхийн бичгээ гардан авна. Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид 1-р ангид элсэн орно.
- 4. Дэлгэрэнгүй мэдээллийг Оюунлаг сургуулийн 75755050, 88113097, 88113096 сургалтын албаны утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА
I ангид элсэлт авах
Жил бүр I ангид элсэн суралцах сурагчдад зориулсан Бэлтгэл ангийн сургалт зохион байгуулагдаж, амжилттай суралцсан сурагчид I ангид элсэн орно. 1-р ангийн сургалтын төлбөр 15,000,000 төгрөг.

I-XII ангид элсэлт авах
2025-2026 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.
2026-2027 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 2-12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.
