Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b4%d1%83%d1%83-%d1%85%d0%be%d0%be%d0%bb%d0%be%d0%b9-%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Манай сурагчдын дуу хоолой нийгэмд…

Манай сурагчдын дуу хоолой нийгэмд…

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хулгайчгүй монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөн нь өнөөгийн нийгэмд болж буй шударга бус үйл явдал, нийгмийн сөрөг уур амьсгалыг эерэгшүүлэх зорилго чиглэлийн дор зохион байгуулагдаж байгаа болно.

“Хулгайчгүй монгол” хөдөлгөөний хүрээнд Монголын Залуучуудын холбоо Монголын Сурагчдын холбоотой хамтран зохион ЕБС-ийн X-XII ангийн сурагчдын дунд “Хулгайчгүй монгол” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдааныг зарлаж шилдгүүдээ тодруулсан юм.

Тус уралдаанд “Оюунлаг” сургуулийн 10б ангийн сурагч О. Хүслэн, Б. Гэрэлтхүслэн нар маань эсээ бичлэгийн уралдаанд оролцож нийгэмдээ өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо хүргэлээ.

Уг уралдаан 2 үе шаттай явагдсан бөгөөд манай сурагчид эхний шатнаас шалгарч 2 дугаар шатанд шилдэг 50 сурагчийн бүтээлээс 10б ангийн сурагч О. Хүслэн 1-р байр, Б. Гэрэлтхүслэн “Тусгай байр”-ын шагнал хүртлээ.

Өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нийгэмдээ хүргэсэн сурагчдынхаа эсээг та бүхний мэлмийд нийтэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.