2026 оны 3 дугаар сарын 27-нд “Pajama Day” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Сурагчид маань унтлагын хувцсаараа жигдэрч, сургуулийн ёс зүйд нийцсэн, даруухан, зохистой хувцаслалтыг баримтлан идэвхтэй оролцлоо.
Энэхүү өдөрлөг нь сурагчдад нэг өдрийг илүү хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг олгож, анги хамт олны уур амьсгалыг эерэг болгосон сонирхолтой арга хэмжээ болсон юм. Инээд хөөр, баяр баяслаар дүүрэн, дурсамж дүүрэн өдөр болж өнгөрлөө. ![]()

































