Үнэт түүхийн хэлхээ
Өв соёлын бахархал
Өнтэй цагийн бэлгэдэл болсон
Уламжлалт Монгол Цагаан сар айлчлан ирлээ.
Оюунлаг сургуулийн сурагчид, нийт багш, ажилтан, ажиллагсад,
мөн биднийг үргэлж дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж,
ирж буй жилдээ эрүүл энх, амжилт бүтээл арвин, аз хийморь дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. ![]()
