ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ!
Манай сургуулийн 2025 оны төгсөгч Ному-Луун БНСУ-ын нэр хүндтэй KAIST University-д амжилттай тэнцэж, 182 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ
Дэлхийн боловсролын үүд хаалгыг нээж, олон улсын түвшний боловсрол эзэмших боломжоо баталгаажуулан, дүү нартаа үлгэр дуурайл болж буй эрхэм шавьдаа халуун баяр хүргэе
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийг бодит болгож буй Оюунлаг сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төв, нийт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье
