Оюунлаг сургуулийн сурагчид маань улс, олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөлөө. ![]()
![]()
Б.Амирлан (7г анги)
Олимпын чансааны G-1 ангиллын “CHINA OPEN–2025” тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд БНХАУ-ын Хунан мужийн Чангша хотод зохион байгуулагдаж, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
М.Өсөх-Идэр (6в анги)
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 386 жилийн ойд зориулан зохион байгуулсан
“ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ӨСВӨР ҮЕДЭЭ УЛАМЖЛУУЛЬЯ” нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай оролцож, 2-р байр эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Б.Мишээл (6а анги)
“Алдарын цом–2025” тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртэв.
Х.Батзул (10г анги)
Уран сайхны гимнастикийн Улсын аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд
19.250 оноогоор ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье!
Багш, дасгалжуулагч, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. ![]()




