Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0-%d0%b4%d1%83%d0%bd%d0%b4-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb-%d1%86%d0%b0%d1%85%d0%b8%d0%bc%d0%b4-%d1%88%d0%b8%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Бага, дунд ангийн хичээл цахимд шилжинэ

Бага, дунд ангийн хичээл цахимд шилжинэ.
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Боловсролын сайдын 11 дүгээр сарын 27-ны өдрийн тушаал болон эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан хичээл сургалтыг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр боллоо. 

Энэхүү шийдвэрийн дагуу “Оюунлаг” сургууль дараах хугацаанд цахим хичээл зохион байгуулна:
Бага анги (1–5-р анги):

 2025.12.01 – 2025.12.05
Дунд анги (6–9-р анги):

 2025.12.08 – 2025.12.12

 Энэ хугацаанд хичээл бүрэн цахимаар явагдана.
Сургуулийн захиргаа багш нартай хамтран цахим хичээлийн хуваарь, платформын мэдээлэл, оролцох зааварчилгааг эцэг эх, сурагчдад цаг тухайд нь хүргэж, сургалтын үйл явцыг тасралтгүй зохион байгуулна. 

 Эцэг эхчүүд та бүхэн
хүүхдүүдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдал, хичээлдээ тогтмол оролцох нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөж байна.
Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн дэглэм—гар угаах, маск зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг мөрдөхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.