Оюунлаг сургууль нь Монголд анх удаа өөрсдийн сургалтын менежментийн бие даасан систем болох Oyunlag 1.0 хувилбарыг амжилттай бүтээж, сургалтын орчны цахим шилжилтийг эхлүүлж байсан билээ.
Өнөөдөр бид тэр хөгжлийн дараагийн том алхмыг хийж, AI технологид суурилсан Oyunlag 3.0 системийг танилцуулж байна.
Oyunlag 3.0 — Суралцах бүх мэдээлэл нэг дор:
– Сурагчийн ирц, дүн, даалгавар, шалгалт, бие даалт, хичээл бүрийн тест зэрэг мэдээлэл автоматаар бүртгэгдэнэ.
– Онооны системээр сурагчид ранк буюу байрлалын үнэлгээнд өрсөлдөж, өөрийгөө хөгжүүлэх урам зориг авна.
– Авсан оноогоо ашиглан системийн дотор виртуал бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой.
Багш нарын ажлыг дэмжих хиймэл оюунд суурилсан туслах:
Хиймэл оюунд суурилсан туслах нь багшийн өдөр тутмын тодорхой ажлуудыг гүйцэтгэж, даалгавар засах, тайлан гаргах, хичээлийн дүн шинжилгээ хийх, эцэг эхчүүдэд сурагчийн мэдээллийг хүргэх зэрэг ажлыг хөнгөвчилнө.
Багш нар илүү бүтээлч, сурагч төвтэй сургалтад анхаарах боломжтой болно.
Асран хамгаалагчдын туслах:
Хиймэл оюунд суурилсан туслах нь хүүхдийнхээ ирц, амжилт, ахиц дэвшил, сургууль дээрх үйл явц гэх мэт бүх зүйлийг цаг алдалгүй мэдээллэх болно.
Oyunlag 3.0 — Технологиор ухаалаг боловсролыг бүтээнэ.
Бидний зорилго бол зөвхөн систем бүтээх биш, оюуны өсөлтийг дэмжих ухаалаг орчныг бий болгох явдал юм.
