2025 оны 10-р сарын 28-ны өдөр Нийслэлийн ЕБ-ын Оюунлаг сургууль нь сурагчдынхаа эх түүхээрээ бахархах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран “Монголын эзэнт гүрний өв соёл” сэдэвт лекц сургалтыг урлаг зааланд зохион байгууллаа.
Лекцийг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч, МУБИС-ийн гэрээт багш, Түүхийн ухааны доктор (Ph.D) Ш.Мөнхбаатар илтгэж, Оюунлаг сургуулийн 9-р ангийн 120 орчим сурагч хамрагдан сонслоо.
Лекцийн гол агуулга нь Pax of Mongolia буюу Монголчуудын дэлхий дахинд тогтоосон энх тайван, амар амгалан үе, хүн төрөлхтний түүхэнд оруулсан үнэт хувь нэмрийг түүхэн баримт, судалгаанд тулгуурлан тайлбарласан байв.






