Анги удирдсан багш, асран хамгаалагч, сургуулийн хамтын үйл ажиллагааг дэмжих, волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог эцэг эх, багш нарын “волейбол”-ын нөхөрсөг тэмцээн 2025.11.01-2025.11.02-ны хооронд I-XII ангийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн “Оюунлаг” сургуулийн 1-р байрны спорт заланд болох бөгөөд техникийн зөвлөгөөн нь 2025.10.29-ний 17:00 цагт болно.
Тавигдах шаардлага:
1. Баг тус бүр 4 эрэгтэй 4 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнээс талбайд 3 эрэгтэй, 3 эмэгтэй гараанд гарч тоглох
2. Цаг баримтлах
3. Шүүгчийн шийдвэр эцсийн байх
4. Хувцсаар жигдрэх
5. Сурагчдын өвөө эмээ, ах эгчийг оролцуулахгүй байх
6. Тэмцээнд оролцох асран хамгаалагчийн иргэний үнэмлэхнийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг техникийн зөвлөгөөнд ирэхдээ авч ирэх
7. Асран хамгаалагч зөвхөн нэг багт орж тоглох, 2 ангид зэрэг оролцохгүй байх
8. Хэрэв энэ заалтуудыг зөрчвөл тухайн багийг тоглолтоос чөлөөлж эсрэг багт хожлыг өгнө.
