“Оюунлаг” сургууль үүсгэн байгуулагдсаны 26 жилийн ой, Монголын багш нарын 59 дахь баяр, Дэлхийн багш нарын 31 дэх баярын хүлээн авалт “ZAISAN HIIL COMPLEX”-ийн хүлээн авалтын их танхимд 2025 оны 10 сарын 3-ны өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү хүндэтгэлийн баярын хүлээн авалтын арга хэмжээг МУГБ ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.Батсайхан нээж үг хэлж, X-TUTS продакшны жүжигчин Зоригоо хөтөлж багш ажиллагсад маань баяр хөөр, дуу хуур, инээд баясалаар дүүрэн сайхан цэнгүүн боллоо.
Мөн сургуулийн зүгээс ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ.
Увертюра хамтлагийн дуучин Ренчинням, гитарчин Гантулга, зохиолын хос дуучин Амарсайхан, Солонго, дуучин Батцэцэглэн, Алтанжаргал, реппер Roockie, артист Young Mo’G, дуучин Magnet Brain, дуучин Babar, Desant, амьд хөгжмийн хамтлаг зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьлаа.
Багш нарын баярын цэнгүүний үеэр сурган хүмүүжүүлэх ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллагсдаа сургуулийн захиргааны зүгээс шагнаж урамшуулав.Үүнд:
Сургалтын чанар үр өгөөжийг өндөр түвшинд ханган биелүүлж хамт олноо манлайлан ажиллаж буй дараах 6 багшийг “Тэнүүн Монгол” компанийн “Хайнан” хотод 7 хоног аялах ЭРХИЙН БИЧИГ-ээр шагналаа. Үүнд: багш Л.Цэрэнчунт, Ц.Даваахүү, Б.Оюун-Эрдэнэ, Н.Уранбилэг, Ж.Хандармаа, П.Цэнгэл нар
ЭШ-ИЙН МӨНГӨН УРАМШУУЛЛААР 2025 Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр Монгол улсын хэмжээнд тэргүүн байрт оруулахад бодитой хувь нэмэр оруулсан дараах багш нараа мөнгөн шагналаар урамшууллаа. Үүнд: математикийн багш Л.Цэрэнчунт, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, физикийн багш Н.Уранбилэг, химийн багш Ж.Хандармаа, англи хэлний багш Г.Оюундалай, газарзүйн багш Б.Цэрэнпил, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, математикийн багш Д.Сэрдамба, математикийн багш Ж.Цагаанчулуун, монгол хэлний багш П.Одмандах, О.Болор-Эрдэнэ, Ц.Ойгонжаргал нар
БШУЯ-ны ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР Б.Батзориг, Б.Хас-Очир, Д.Бямбаа нар
АSUS БРЭНДИЙН “VIVO” ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООР
Ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанар, санаачилга, бүтээлч байдлаараа бусдыг манлайлж яваа залуу багш Ц.Ойгонжаргал, Т.Бат-Эрдэнэ, Г.Хулан, Н.Пүрэвбат, Б.Баярхүү, П.Билгүүн, А.Дашжаргал, О.Оюун-Эрдэнэ, Д.Давааням, Ч.Сарантуяа, Deseree Padila нарыг шагнаж урамшууллаа.
Ийнхүү хийж бүтээсэн, хичээж зүтгэсэн он жилүүдийнхээ талаар сэтгэл дүүрэн дурсамж, хийж бүтээх хүслээр хөглөгдсөн, бие биедээ итгэл, урам эрч хүч бэлэглэсэн сэтгэл дүүрэн баяр болж өндөрлөлөө.