Дэлхийн багш нарын 31 дэх, Монголын багш нарын 59 дэх ойн баярыг тохиолдуулан “Оюунлаг” сургуулийн ахлах ангийн сурагчид “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагыг бататгах, багшийн мэргэжлийн үнэ цэн, хөдөлмөрийг танин мэдүүлэх зорилготой байв.
Энэ өдөр XI-XII ангийн сурагчид маань авьяас чадвар, хүсэл сонирхлынхоо дагуу бага, дунд ангийн нийт 40 бүлэгт хичээл зааж, мэдлэг оюунаа харамгүй хуваалцлаа.
Сургуулийн үүдээр орж ирэхээс эхлээд бусадтай мэндлэх, хүндэтгэлтэй харьцах, анги танхимдаа агаар оруулах, завсарлагааны үеэр дэг журамтай байлгах, дэвтэр засах, хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сургалт хүмүүжлийн ажил тарахад анги удирдсан багш нар анхаарал хандуулах зэрэг багшийн ажлын нэг өдрийн сэтгэл зүтгэл шаардсан нөр их хөдөлмөрийг өөрийн биеэр хийж үзсэн нь онцлууштай байлаа.
Оюунлаг сургуулийн удирдлагууд маань баярын мэндчилгээ дэвшүүлж, сурах сургах үйлсэд нь амжилт хүсэн, багш нартаа гарын бэлэг гардуулан өглөө.
Энхрий шавь нарын маань инээд хөөр цалгиж, эрдэмт багш нарын маань талархлын үгс ундарч, ирэх жилийг тэсэн ядан хүлээсэн, эрдмийн богц дүүрэн, сэтгэлийн олз арвин энэ сайхан өдрийн эзэн байсан оюунлаг сурагчдадаа эрдмийн их үйлсэд нь өрнүүн амжилт хүсье.