МИНИЙ АМЬДРАЛЫН БАГШ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багш хүний нэг өдрийн ажил хөдөлмөртэй танилцах, улмаар хамтран ажиллаж, зааж сургах үйлсэд нь эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн биеэр оролцон, дэмжлэг үзүүлэх, ойлголцох зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохиодог “Миний амьдралын багш” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Уг өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчид сургууль болон боловсролын хөтөлбөрт тусгагдсан зарим нэг шинэлэг санаа, өөрийн эзэмшсэн ур чадвараа сургаж, танин мэдүүлэх хүслээр I-XII ангийн бүх бүлэгт 90 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа.
Эцэг эх, асран хамгаалагчид маань аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчин, түүх, замын хөдөлгөөний дүрэм, уламжлалт тоглоом наадгай, сэтгэл зүй, мэргэжил сонголт, хадгаламж-санхүү, улс төр, хог хаягдал дахин боловсруулах, компьютер, танин мэдэхүй, гар утасны хэрэглээ, хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр хичээлээ зохион байгуулсан юм. Өдөрлөг маань инээд хөөр, мэдээ мэдээлэл, доглол хүлээлт дүүрэн болж өндөрлөлөө.
Өнөөдрийн өдөрлөгт маань цаг заваа гарган хүрэлцэн ирж, сурагчидтай маань өөрсдийн мэдлэг, чадвараа хуваалцсан та бүхэндээ талархал илэрхийлье.