
Ирланд улсын INSTITUTE OF HEALTH SCIENCES-ын “QUALIFIED NUTRITION & LIFESTYLE COACH / NUTRITIONIST & HEALTH COACH” буюу Хоол зүйч, Зохистой Амьдралын Хэв Маягийн Дасгалжуулагч, мэргэжлийн хоол зүйч БОДЬХҮҮГИЙН АЗЗАЯА-ийн зѳвѳлгѳѳ зааврын дагуу Оюунлаг сургуулийн сурагчдын хоолны газрын бүх ажилтан ажиллагсад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрѳѳс эхлэн 45 хоногийн хугацаатай сургалт, сурагчдын үдийн хоолны меню шинэчлэх үйл ажиллагааг эхлүүлж байна.
Сургалтын зорилго нь Оюунлаг сургуулийн сурагчдад зѳв хооллох зохистой амьдралын хэв маягийг хэвшүүлэх, сургуулийн гал тогоонд хоол үйлдвэрлэлд хоол хүнс, шим тэжээлийн талаар баримтлах зарчмуудыг тодорхойлж менюг шинэчлэх юм.