Scroll Top
Oюунлаг төгсөгчдийн холбоо

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОЮУНЛАГ”  СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Төгсөгчдийн холбооны тэргүүн А.Ган-Эрдэнэ

Нэг. Нийтлэг үндэслэл

    Тус холбооны эрхэм зорилго нь Оюунлаг цогцолбор бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн дотно нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоог үүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвх санаачилгыг өрнүүлж нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах явдал болно. 

2.  Холбоо нь Монгол Улсын Үндсэн Хууль болон Төрийн бус Байгууллагын тухай хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Холбооны үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүдэд нээлттэй байна. 

3.  Холбоо нь өөрийн бэлгэдэл тэмдэгтэй байх ба албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байж болно. 

4.  Холбоо нь банкинд харилцах болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад данстай байна. 

Хоёр.Үйл ажиллагааны чиглэл 

Тус холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд: 

1.  Төгсөгчдийн нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх 

2.  Төрөлх сургуультайгаа ажил хэргийнболон хувийн байнгын холбоотой байх 

3.  Сургуулийнхаа сурагч дүү нарынхаа сурлага, авьяас хөдөлмөрийг нь дэмжих зорилгоор төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг олгох ажлыг жил бүрийн 5-р сард зохион байгуулах 

Гурав. Гишүүнчлэл 

1.  Оюунлаг сургуулийн үе үеийн төгсөгчид болон тус сургуульд сурч байсан суралцагсад гишүүнчлэлд хамаарагдана. 

2.  Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцож, холбооны удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох эрхтэй. 

3.  Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохих хэмжээний хандив өгөх, үйл ажиллагаанд нь биечлэн, идэвхтэй оролцох эрх нээлттэй байна. 

4.  Гишүүн нь бүх гишүүдийн хурлын шийдвэрт нэг саналын эрхтэй байна. 

Дөрөв. Холбооны удирдлагын бүтэц 

1.  Холбооны удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. 

2.  Удирдах зөвлөл нь 9-оос доошгүй гишүүнтэй байна. 

3.   Удирдах Зөвлөлийг 2 жилийн хугацаатайгаар сонгоно. 

4.   Холбооны Тэргүүн нь тус холбоог гадаад, дотоодод телөөлөх, удирдах зөвлөлийг даргалах, удирдах зөвлөлөөс олгосон эрх, хэм хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг бүрэн эрхтэй байх бөгөөд холбооны үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана. 

5.   Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүнийг холбооны хүндэт гишүүнээр элсүүлэн авахыг удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэнэ.