Scroll Top

Танилцуулга – Сургуулийн бүтэц – Дүрэм журам 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 

2000.05.25  

                                                                                               

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Математик гадаад хэл, мэдээлэлзүйн гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургууль /цаашид “сургууль” гэх/ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 Тус сургууль нь 2000 оноос эхлэн “Гэгээрэл” дунд сургууль гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2009 оноос эхлэн Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн хуулийн дагуу “Оюунлаг” бүрэн дунд сургууль нэрээр нэрлэгдэх болов.
Үүсгэн байгуулагч: Нийслэлийн засаг даргын 2009 оны 5 сарын 27-ны өдрийн 272 тоот захирамжийн дагуу Оюунлаг бүрэн дунд сургууль / Д-2009011/ байгуулагдсан ба үүсгэн байгуулагч нь Доржпүрэв овогтой Батсайхан нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, бага дунд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү дүрмийг боловсруулав.
1.3 Энэхүү дүрэм нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний болон удирдлага, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.
1.4 Сургуулийн үндсэн зорилт нь хүүхэд багачуудад бүрэн дунд боловсролыг олгох
1.5 Оюунлаг бүрэн дунд сургуууль нь математик гадаад хэл,мэдээлэлзүйн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургалт эрхлэх эрх бүхий төрийн бус өмчийн, ашгийн төлөө бус сургалтын байгууллага мөн.
1.6 Сургуулийн эрхэм зорилго: “Монгол улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюунлаг чадварлаг иргэнийг төлөвшүүлэн сургадаг улсын шилдэг сургуууль байх”
1.7 Сургууль нь Монгол Улсын болон Олон улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй бие даан харилцах хуулийн этгээд болно. Сургууль нь бэлгэдэлтэй, сүлд дуутай байж болно. Бэлгэдлийн загварыг сургуулийн удирдах зөвлөл батална.
Хоёр. Сургуулийн нэр, байршил
2.1. Сургуулийн бүтэн нэр “Оюунлаг бүрэн дунд сургууль” бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 43/3 гэсэн өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Сургуулийн удирдлагын байршил: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 43/3 байр Утас: 88113096 88113097 , факс: 976-70153096 Вэб : www.oyunlag.mn
Гурав. Дүрмийн сан
3.1 Сургуулийн дүрмийн сангийн хэмжээ 600.000.000 /зургаан зуун сая төгрөг/ байна.
3.2 Сургуулийн үүсгэн байгуулагч нь дүрмийн санд оруулсан 100 хувь хэмжээгээр эрх эдэлнэ.
Дөрөв. Сургуулийн зохион байгуулалтын бүтэц
4.1 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийг энэ дүрмээр тогтооно.
4.2 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж нь Удирдлагын алба, 1-2-р ангийн тэнхим, 3-5-р ангийн тэнхим, Шинжлэх ухааны тэнхим, Гадаад хэлний тэнхим, Нийгмийн ухааны тэнхим гэсэн бүтэцтэй байна.
4.3 Алба,тэнхмүүд нь сургалт судалгаа, санхүү аж ахуйн ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах үндсэн үүрэг бүхий нэгж байна.
4.4 Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн сургалтын процессыг хариуцан зохион байгуулах нэгж байна. Тэнхимийн эрхлэгчийг удирдах зөвлөлөөс тогтоосон орон тооны хүрээнд нийцүүлэн сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, тэнхимийн эрхлэгчээр томилно.
4.5 Лаборатори нь судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулахад туслах үүрэгтэй нэгж байна. Лабораторийн ажиллах журмыг гүйцэтгэх захирал батална.
4.6 Сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг бие даан эрхлэх албатай байж болно.
4.7 Сургууль харьяалалдаа сургалт-эрдэм шинжилгээний төв сургалт-эрдэм шинжилгээний зориулалт бүхий үйлдвэрлэл үйлчилгээний нэгж, туслах аж ахуйтай байж болно.
4.8 Сургуулийн бүтцийн нэгж байгуулах тухай шийдвэрийг үүсгэн байгуулагчдын шийдвэр, удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн сургуулийн захирал гаргана.
4.9 Сургуулийн салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.
4.10 Сургууль номын сантай байна. Номын сангийн ажиллах журмыг гүйцэтгэх захирал батална.
4.11 Сургуулийн сургалт нь өдөр, орой эчнээ, болон экстернат хэлбэртэй байж болно.
4.12 Сургалт нь мэргэжлийн чиглэл тус бүрээр батлагдсан төлөвлөгөө болон хичээл тус бүрээр боловсруулсан хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх захирал батална.
4.14 Суралцагсдын мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэнэ.
Тав. Сургуулийн удирдлага
5.1. Сургуулийн өөрийн удирдлагын дээд байгууллага нь 7 гишүүн бүхий Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн 9 гишүүний нь 4 үүсгэн байгуулагчдын төлөөлөл, 1 нь багш нарын төлөөлөл, оюутан суралцагсдын эцэг эхийн төлөөлөл 1, төгсөгчдийн төлөөлөл 1 тус тус байна.
5.2. Удирдах зөвлөлийг Боловсролын тухай хуулийн 36-дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Удирдах зөвлөлийн ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.
5.3. Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.3.1 Холбогдох хууль, тогтоомжийн дагуу сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
5.3.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах.
Зургаа. Сургуулийн захиргааны эрх, үүрэг:
6.1 БСШУЯ-наас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулахдаа стандарт хөтөлбөрийг өөрийн сургуулийн онцлогт тохируулан боловсруулж агуулгын баяжилт хийлгэх, сурах бичгийн олон хувилбаруудаас сонголт хийх, хөтөлбөрийн агуулгадаа тохирсон сурах бичиг ном, гарын авлага багш нараараа бүтээлгэх
Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой 

 

 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 

2000.05.25  

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ 

 Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1.Оюунлаг бүрэн дунд сургуулийн дотоод журам /цаашид “дотоод журам” гэх/-ын зорилго нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон тус сургуулийн багш, ажилтан, ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулж ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тогтооход оршино. 

1.2. Дотоод журам нь тус сургуулийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч иргэн бүрийн заавал дагаж мөрдөх баримт бичиг мөн бөгөөд түүний эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжоос  бүрдэнэ. 

Хоёр. Журмын нэр томьёоны тодорхойлолт 

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. 

2.1.1. “Суурь цалин” гэж хөдөлмөрийн гэрээгээр тухайн багш ажилтан, ажилчин нэг бүртэй тохиролцон тус сургуульд мөрдөгдөх цалингийн сүлжээ, шатлалын дагуу олгогдох хөлсийг хэлнэ 

2.1.2. “Нэмэгдэл хөлс” гэж тухайн багш ажилтан, ажилчинд сургалт үйлчилгээний чанар гүйцэтгэлээс  хамааран олгогдох хөлсийг. 

Гурав. Багш, ажилтан, ажилчдыг ажилд авах 

хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах 

3.1. Оюунлаг дунд сургуулийн мэргэжлийн багшийг шалгаруулж ажилд авах саналыг тэнхмийн эрхлэгч сургуулийн захиргаанд,үйлчилгээний ажиллагсдыг албаны дарга сургуулийн захиргаанд оруулж шийдвэрлүүлнэ.. 

3.2. Багш, ажилтан, ажилчдыг ажилд авахдаа, мэдлэг, боловсрол, туршлага, мэргэшсэн байдал, ур чадвар, эрүүл мэнд, хувь хүний сонирхол, хувийн соёл, зан харилцаа, хүнтэй ажиллах эв дүй, нийгмийн идэвх, шударга зарчимч зан чанар, тухайн албан тушаалд тэнцэх эсэх зэргийг гол шалгуур болгоно. 

3.3. Тус сургуульд ажилд орох иргэн нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

3.3.1. Иргэний үнэмлэх түүний хуулбар 

3.3.2. Ажилтны биеийн байцаалт /маягт №1/ 

3.3.3. Диплом, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, мэргэжлийн үнэмлэх үндсэн эхээрээ 

3.3.4. Ажил байдлын тодорхойлолт 

3.3.5. Захирлын зөвлөл шаардлагатай гэж үзвэл тус сургуульд ажилд орох хүсэлт гаргасан иргэдээс сонгон шалгаруулах зорилгоор мэргэшлийн шалгалт авч болно. 

3.3.6. Сургуулийн захиргаа нь багш, ажилтан, ажилчдыг ажилд авахдаа холбогдох тэнхим, салбар, албаны саналыг авсан байвал зохино. Энд заасан нэгжүүд нь шаардлагатай сул орон тооны талаарх саналаа гүйцэтгэх захиралд бичгээр гаргаж өгнө. 

3.7. Энэ журамд заасан болзол, шаардлагыг хангасан багш, ажилтан, ажилчинтай уг журмын 3.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд дотоод журам ажил байрны тодорхойлолттой танилцан зөвшөөрсөн тохиолдолд түүнийг үндэслэн гүйцэтгэх захирал ажилд авах тухай тушаал гаргана. 

3.8. Сургуулийн захиргаа нь багш, ажилтан, ажилчныг ажилд авч, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахдаа дараах зүйлийг танилцуулж зөвшөөрсөн байвал зохино. 

3.8.1. Сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, сургуульд нийтлэг үйлчлэх бусад дүрэм, журам, заавар 

3.8.2. Хөдөлмөрийн суурь цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал 

3.9. Сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа багш, ажилтан, ажилчны мэргэжил, боловсролын диплом, үнэмлэхийг эх хувиар нь авч хадгална. 

3.10. Сургуулийн захиргаа нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан багш, ажилтан, ажилчинтай 7 хоногийн дотор ажлын холбогдох тооцоог хийж, тойрох хуудас зуруулан, ажил хүлээлцэж ажлын газрын үнэмлэхийг хураан авсны эцэст тухайн иргэний эх хувиар нь хадгалуулсан холбогдох баримт бичгийг буцаан олгоно. 

3.11.Тухайн ажил үүргээ чанаргүй гүйцэтгэсэн 

Дөрөв. Сургуулийн захиргааны эрх үүрэг 

4.1. Сургуулийн захиргаа нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. 

4.1.1. Багш, ажилтан, ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэжил, ажил үүргийнх нь дагуу ажиллуулах; 

4.1.2. Багш, ажилтан, ажилчид ажиллаж хөдөлмөрлөх хэвийн нөхцөлөөр хангах; 

4.1.3. Багш, ажилтан, ажилчид ажлын цагийг баримтлах, үр бүтээлтэй ажиллах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 

4.1.4. Сургалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган, тус сургуульд элсэн орж буй оюутан мэдлэг боловсрол, ёс суртахуун, харилцаа, бие бялдар, хүмүүжлийн хувьд шилдэг удирдагч болж төгсөх зорилгыг биелүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 

4.1.5. Багш, ажилтан, ажилчид сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам болон нийтлэг үйлчилж буй бусад дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих 

4.1.6. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэм буруутай багш, ажилтан, ажилчинд сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авах; 

4.1.7. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 

Тав. Багш, ажилтан, ажилчны эрх үүрэг 

5.1. Багш, ажилтан, ажилчин нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. 

5.1.1. Сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам болон нийтлэг үйлчилж буй дүрэм, журмуудыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх; 

5.1.2. Сургуулийн эд хөрөнгө, материал, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах; 

5.1.3. Мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлж, сургуулийн эрхэм зорилгыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай багшид тавих нийтлэг шаардлагын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллах; 

Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой 

 

 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ                                                                

2000.05.25 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 

 ДОТООД  ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ 

Нэг. Ерөнхий зүйл 

1.1. Энэхүү нийтлэг журмын зорилго нь Оюунлаг бүрэн дунд сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг хэвийн түвшинд  явуулахад шаардлагатай  дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

1.2. Оюунлаг бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд оролцож буй багш, ажиллагсад, суралцагчид, тэдний эцэг эх, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс энэхүү  нийтлэг журмыг дагаж мөрдөнө. 

1.3. Оюунлаг бүрэн дунд сургууль нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно. 

Хоёр. Дотоод  хяналт шалгалтын зарчим, зорилго, хамрах хүрээ 

2.1.  Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана. 

2.2. Дотоод хяналт шалгалтын зорилго нь  сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын чанар үйлчилгээ нь хууль тогтоомжболон, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд өөрийн сургуулийн хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ. 

2.3.  Сургуулийн дотоод бүтэц нь: 

Удирдах зөвлөл, 

                                                                 Гүйцэтгэх захирал, 

                    Сургалтын алба                                                         Үйлчилгээний алба 

   1-2-р ангийн тэнхим, 3-5-р ангийн тэнхим                 Цайны газар, Харуул хамгаалалт 

 Шинжлэх ухааны тэнхим Нийгмийн ухаан                       Үйлчилгээ,санхүү, тэнхим                                                                                                                   Гадаад хэлний тэнхим 

хэсэг бүрийн хариуцсан тэнхимүүдийн эрхлэгч нар, Хяналтын зөвлөл, хамгаалтын ахлах зэрэг нь дотоод хяналтын нэгж хариуцсан ажилтан байна. 

Гурав. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ахлах ажилтан түүний эрх үүрэг 

3.1. Дотоод хяналт шалгалтын  ажилтан /тэнхимийн эрхлэгч нар, Хяналтын зөвлөл, харуулын ахлах, ня-бо нарыг дотоод хяналт шалгалтын ажилтан гэнэ/  нь сургуулийн  удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусдаас хараат бус байна. 

3.2. Дотоод хяналт шалгалтын ажилтан  нь сургуулийн  эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр  мэргэжил эзэмшсэн мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна. 

                    /тэнхимийн эрхлэгч нар, Хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо/ 

3.3. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэг удаа сургуулийн удирдлагад танилцуулж, шаардлагатай бол  шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ. 

                   /тэнхимийн эрхлэгч нар, Хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо/ 

3.4.  Дотоод хяналт шалгалтын  ажилтангууд нь эрх бүхий албан тушаалтны өгсөн чиглэлийн  дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. 

                  /тэнхимийн эрхлэгч нар,Хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо/ 

3.5. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна 

3.5.1. Хяналт шалгалт явуулахдаа өөрсдийн хариуцсан нэгж дээр холбогдох мэдээ, судалгаа гаргах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гарган удирдлагад танилцуулах 

                 /тэнхимийн эрхлэгч нар,Хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо/ 

3.5.2. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан  зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах; 

               /тэнхимийн эрхлэгч нар, Хяналтын зөвлөл, харуулын ахлах, ня-бо 

3.5.3. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар сургуулийн  удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх; 

              /тэнхимийн эрхлэгч нар,хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо 

3.5.4. Холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах 

              /тэнхимийн эрхлэгч нар,хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо 

3.5.5. Дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах; 

              /тэнхимийн эрхлэгч нар,хяналтын зөвлөл,харуулын ахлах,ня-бо 

3.6. Энэхүү журмын 3.5-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. 

Дөрөв. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа 

4.1. Дотоод хяналт шалгалтыг дараахь чиглэлээр  зохион байгуулна 

4.1.1. Хууль тогтоомжийг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон сургуулийн хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт; 

                   /тэнхмийн эрхлэгч нар,ахлах тогооч,харуулын ахлах,ня-бо 

  Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой 

 

 

 

 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ                                                                

2000.05.25 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Оюунлаг бүрэн дунд сургуулийн багш нь сургалт, хүмүүжлийн ажлын дээд түвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
Хоёр. Дүрмийн нэр томьёо
2.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1. “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдэхүй юм.
2.1.2. “Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.1.3. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
2.1.4. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.
Гурав. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих
ёс зүйн хэм хэмжээ
3.1.Оюунлаг дунд сургуулийн багш нь тухайн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, заах арга барил багшлах ур чадвартай, МУ-ын холбогдох хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмуудыг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, Оюунлаг сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллагч Монгол Улсын болон гадаад улсын иргэн байна.
3.2. Тус сургуулийн багш нь мэргэжлийн ёс зүйн дараах байдлыг хангасан байвал зохино.
3.2.1. Суралцагчдаа бүтээлчээр бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.
3.2.2. Багш нь тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэг боловсролтой, мэргэжилдээ үнэнч, байнга шинийг эрэлхийлэн өөрийгөө хөгжүүлдэг байж судалгаа шинжилгээний ажлыг тогтвортой үр бүтээлтэй эрхэлдэг, бусдад оюун мэдлэг түгээгч, манлайлагч байна.
3.2.3. Багш нь өөрийн хувийн эрх ашгаас сурагчийн эрх ашгийг ямагт өндөрт тавьж, заах хичээлээ өндөр түвшинд бэлтгэн, бага бүрэн дунд боловсролын сургалтын агуулга, стандарт, шаардлагыг сургалтын орчин үеийн технологитой хослуулан хичээлээ удирдан залж, зохион байгуулахад бүхий л мэдлэг оюун, боловсрол, ур чадвараа дайчлан ажиллана.
3.2.4. Багш нь суралцагчид сурч боловсрох мэдлэг боловсролоо дээшлүүлэх, төгс удирдагч болон хүмүүжих, төлөвшихөд нь үлгэрлэн дагуулагч, зөвлөгч, туслагч байна.
3.2.5. Багш нь суралцагчийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах тэгш бус хандахыг хориглох ба суралцагчийн мэдлэгийг үнэн зөв, шударга бодитой дүгнэнэ.
3.2.6. Багш нь сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, сургуульд үйлчлэх бусад дүрэм, журам болон Оюунлаг дунд сургуулийн багшид тавих нийтлэг шаардлагыг чанд сахин биелүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй.
3.2.7. Багш өөрийн болон бусдын бичсэн ном, сурах бичиг бусад бичмэл материалыг суралцагсдад тулган зарах, худалдахыг хориглоно.
3.3. Дараах зан үйлийг багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд гэж үзнэ.
3.3.2. Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
3.3.3. Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
3.3.4. Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх
3.3.5. Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах
    Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой 

 

 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ                                                                

2000.05.25 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМ 

Нийтлэг үндэслэл
Энэхүү сурагчийн дүрэм нь суралцагчийн өөрийгөө хөгжүүлэх сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, сургалтын хүртээмжийг дээшлүүлэх, сурагч, багш, эцэг эхийн хоорондын харьцаа, сурагч хүний заавал өдөр тутам мөрдөх үйл ажиллагааны чиглэл дүрэм байх болно.
1. Эрүүл чийрэг бие бялдар, оюун ухааны зохих чадавхтай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж таашаал олж, бие дан сурч амьдрах чадвартай иргэн болон төлөвшихийн төлөө хичээнгүйлэн суралцана.
2. Багш эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэж, тэдний зөвлөгөө сургамжийг сонсоно.
3. Бие бялдраа байнга чийрэгжүүлэн, ариун цэвэр, өдрийн дэглэмээ баримтлан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, биеэ дайчлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
4. Сургуулийн дотоод үйл ажиллагаа, сурагчийн олон нийтийн ажилд оролцох, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр өөрийн саналыг чөлөөтэй илэрхийлэх
Нэг. Суралцагчийн хичээлд ирэхдээ баримтлах дүрэм
1. Хичээлд ирэхдээ цэвэр үзэмжтэй хувцаслаж, өөрийн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 5 минутын өмнө ирсэн байна.
2. Хичээлийн хонх дуугармагц хичээлллэх анги танхимдаа орж суудлаа эзэлнэ.
3. Суралцагч ямар нэгэн шалтгаанаар хичээлд ирээгүй бол энэ тухайгаа ангийн багшдаа мэдээлж, шаардлагатай бол магадалгаа ирүүлнэ.
Хоёр. Суралцагчийн хичээл сургууль дээрээ баримтлах дүрэм
1. Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд орох боломжгүй бол энэ тухайгаа сургуулийн дотоод журамд заасны дагуу холбогдох хүмүүст мэдэгдэж зөвшөөрөл авна.
2. Завсарлагаанааар хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас зөвшөөрөл авна.
3. Хичээлд анхааралтай, идэвхтэй оролцож, багш болон нөхөдтэйгээ хамтран ажиллаж, хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө чармайна.
4. Сургуулийн болон ангийн эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөв, ариг гамтай хэрэглэнэ. Сургуулийн дүрэмт хувцасыг сургууль дээр байнга өмсөнө.
5. Сурах бичиг, ном дэвтэр, хичээлийн хэрэглэлээ цэвэр гамтай эзэмшиж, сургуулийн номын сангаас авах ном, сурах бичгийг хугацаанд нь бүрэн бүтэн эргүүлж өгнө.
6. Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх дугуйлан секцэд суралцаж сургуулийн захиргаа, суралцагчдын байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
7. Нэмэлт давтлагад сургуулиас өгсөн хуваарийн дагуу сууж, өөрийнхөө чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.
Гурав. Суралцагчийн гэртээ баримтлах дүрэм
1. Өдөр бүр хичээлээ давтаж, гэрийн даалгавраа чанартай, бүрэн гүйцэтгэж, бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
2. Эцэг эх, өвөө эмээ, ах эгч, дүү нараа хүндэтгэх, шаардлагатай бол тэднээс дэмжлэг тусламж авч, сурч мэдсэн шинэ зүйлийнхээ тухай тогтмол ярилцаж, дүү нараа асран хамгаалж, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж байх
3. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг зөв шуурхай танилцуулна.
Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой 

 

 

 

БАТЛАВ. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ  СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ                                                                

2000.05.25 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ 

 Нэг.Ерөнхий зүйл. 

1.Тус сургуулийн сурагчдад тэдний нас биений онцлог хэрэгцээнд тохирсон эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн хоолоор үйлчилэх үйлчилгээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө. 

2.Сонирхлын зөрчилтэй этгээдэд түрээслэн ажиллуулахгүй зөвхөн эцэг эх, багш нарын хяналтын оролцоотойгоор үдийн хоолыг зориулалтын дагуу тоноглогдсон орчинд батлагдсан технологийн дагуу аюулгүй эрүүл хоолыг бэлтгэн нийлүүлэх 

3.Энэхүү дотоод журам нь 6-18 насны монгол хүүхдийн хоол тэжээлийн эрүүл ахуйн дүрэм, хоол үйлдвэрлэлт, хадгалалт  хамгаалалт нөөцлөлт, зөөвөрлөлт, түгээлт зэрэг үйл ажиллагааг  захирал, хяналтын зөвлөлийн оролцоо хяналттайгаар шийдвэр гаргах, хариуцлага тооцоход чиглэгдсэн үндсэн баримт болно. 

4.Цайны газрын ахлах тогооч, ажиллагсад, үйлчлүүлэгч /сурагчид/, тэдний төлөөллийн хоорондын харьцаа болон ажил үүргийн хуваарийг зохицуулахад оршино. 

  Хоёр.Хяналтын зөвлөлийн чиг эрх үүрэг 

1.Цайны газрын  ахлах тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгч нарыг хичээлийн жилийн эхэнд эрүүл ахуйн бүрэн шинжилгээнд хамруулж, шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулах 

2.Үдийн хоолыг технологийн дагуу бэлтгэж буй эсэх, хоолны амт чанар, хүнсний хадгалалт хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг мөрдөж буй эсэхэд хяналт тавих 

3.Орчны ариутгал цэвэрлэгээ, хоолны эд хэрэгслэлийн угаалга ариутгал, сурагчдын  нойтон салфетканы хэрэглээ, гар угаалтын байдлыг хянах бөгөөд бие засах газар, угаалгын өрөөний үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавих 

4.Ангиудын хоолонд орох хуваарийг 7 хоног бүр  шинэчлэн, нэг анги 20-25 минут зарцуулахаар тооцон ажиллах 

5.Анги удирдсан багш нараас сар бүрийн эцэст үдийн хоолонд хамрагдсан,  хамрагдаагүй сурагчдын тоог гаргах, нийт сурагчдын дунд хоолны орц, амт чанарын судалгааг улирал тутамд явуулан холбогдох саналыг боловсруулах 

6.Дээрх ажлуудын тайланг сар бүр сургуулийн захиралд гаргаж холбогдох санал шүүмжийг өгч байх үүрэгтэй 

Гурав.Ахлах тогооч, туслах тогооч нарын эрх үүрэг 

  1. Ахлах тогооч гал тогооны дотоод дэг журам, ариун цэвэр болон туслах тогооч, угаагч, бэлтгэгч, үйлчлэгч нарын ажлыг удирдан зөвлөх үүрэгтэй. 

          Дэлгэрэнгүйг гишүүнчлэлийн дотоод орчноос үзэх боломжтой