Scroll Top
Сурагч солилцоо

ACES сурагч солилцоо 

Оюунлаг бүрэн дунд сургууль болон ACES олон улсын байгууллага нь 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр 2018.01.21.ний өдөр Вашингтон мужийн Bellevue хотын ACES олон улсын байгууллагын төв оффист албан ёсны гэрээг амжилттай байгуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Оюунлаг сургуулийн 9,11р ангийн сурагчид нэг жилийн хугацаагаар Америкийн нэгдсэн улсынахлах сургуулиудад шилжин суралцах боломжтой болсон билээ.ACES байгууллага нь Америкийн засгийн газрын сурагч солилцооны албан ёсны эрхтэй бөгөөд “ACES” (American Cultural Exchange Service) нь 1995 онд Arkansas мужийн Little Rock хотод анх үүсгэн байгуулагдсан. Төрийн ба ашгийн бус байгууллага, төв оффис нь Washington мужийн Bellevue хотод байдаг. 40 гаруй улстай хамтарч ажилладаг ба Америкийн 30 гаран Ахлах Сургууль, 6 Коллеж болон Их Сургуулиудтай хамтран ажиллаж 2500-аад сурагчдыг хамруулжээ.Энэхүү хөтөлбөр Оюунлаг сургуулийн нийт ахлах ангийн сурагчдад болон эцэг эхчүүдэд нээлттэй бөгөөд сонирхсон тохиолдолд Оюунлаг сургуулийн карьер хөгжлийн төвд шууд хандах боломжтой. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Оюунлаг сургуулийн карьер хөгжлийн төв рүү холбогдон мэдээлэл авна уу!

 

Оюунлаг сургуулийн карьер хөгжлийн төвийн мэргэжилтэн: Ш.Оюунбилэг
Харилцах утасны дугаар : 91151099
И-мэйл хаяг : oyunbileg.oyunlag@gmail.com