19th Ave New York, NY 95822, USA

Цайны газар

Оюунлаг сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ 

Монгол улсын засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 1-12р ангийн сурагчдад зориулан, “Үдийн хоол” хөтөлбөрийг сургуулийн зүгээс санаачлан хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны илчлэг, шим тэжээлийн менежментийг Солонгос улсын эрүүл ахуйн НАССР тогтолцоонд тулгуурлан явуулж буйгаараа онцлог юм.
Иймээс багш болон сурагчдад зориулсан “Үдийн хоол хөтөлбөр нь сурах идэвхийг дэмжих, эрүүл ахуйн зөв дадал зуршилд суралцуулах, зөв хооллолт, хоолны илчлэг, шим тэжээлт байдал, эрүүл мэнд дархлааг дэмжихэд чиглэгдсэн болно.
Хоолны цэс, бүтэц, найрлага, давтамж, хүүхдийн өдрийн хоолны шаардагдах илчлэгийн хэмжээ, хоолны мэргэжилтнүүдийн хүлээн зөвшөөрсөн, баталгаат технологи карт, хүнсний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтийн журмыг мөрдөхийн зэрэгцээ хоолны бэлтгэлийн өрөө, дотоод тохижилт, хоолны заал, хоолны техник тоног төхөөрөмж гэх мэтчилэн бүхий л зүйлийг бүрэн бүрдүүлж өглөө.
Таны хүүхэд ямар орчинд , ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэдгийг эцэг эхчүүд та бүхэн үзэж танилцаарай.