Элсэлт

2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуульд элсэх журам

Бэлтгэл ангийн элсэлт

-2016.1.1-ээс ѳмнѳ тѳрсѳн, 6 нас хүрсэн, 2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчид хамрагдах боломжтой. Цахим бүртгэл 2021.03.15-аас 2021.03.24-ний ѳдрүүдэд болно.

-Хичээл эхлэх хугацаа хѳл хорио цуцлагдсаны дараа тодорхой болно. Жич: 2021 оны 3 дугаар сарын 1нд танхимын хичээл сургалт эхлэх шийдвэр гарсан тохиолдолд бэлтгэл ангийн сургалт хичээлийн жилийн 3-р улиралын 2 дахь долоо хоног буюу 2021.04.12-оос 2021.05.14-ийг дуустал 5 долоо хоног хичээллэнэ.

– Цахим бүртгэлийн линк 2021.03.15 ѳдѳр Оюунлаг сургуулийн веб хуудас болон Facebook Page-д тавигдана. Цахим бүртгэлд хамрагдсан сурагчдад бүртгэл амжилттай болсныг баталгаажуулсан цахим шуудан очно. /Хэрэв давхардаж бүртгүүлсэн бол эхний бүртгэл автоматаар устгагдана/

– Цахим бүртгэлд хамрагдсан сурагчид товлогдсон цагийн дагуу Оюунлаг сургууль дээр ирж ярилцлаганд орно. Цахим бүртгэлд хамрагдаж ярилцлаганд орсон сурагчидаас 4 бүлэгт нийт 120 сурагч, Хүлээлгийн жагсаалтын 30 сурагч  сонгогдож, элсэх эрхийн цахим шуудан болон Хүлээлгийн жагсаалтын дугаар илгээгдэнэ. Цахим шууданд Оюунлаг сургуулийн сургалтын албатай уулзах цаг болон, бүрдүүлэх материалын жагсаалт очно./Сургалтын албатай уулзах цагт  ирээгүй тохиолдолд нѳхѳж бүртгэх боломжгүй/

-Хэрэв таньд хүлээлгийн жагсаалтын дугаар очсон бол эхний сонгогдсон 120 сурагчаас элсэлтийн хугацаанд ирж бүртгүүлээгүй хүүхдийн оронд элсэх эрхийн цахим шуудан жагсаалтын дугаарын дагуу очно.

-Элсэх эрхийн цахим шууданг ѳѳр хүүхдэд шилжүүлэх боломжгүй, зѳвхѳн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.

-Бэлтгэл Ангийн сургалтын төлбөр 800,000 төгрөг./1-р ангийн суудлын барьцаа 1,500,000 төгрөгийг бэлтгэл ангийн бүртгэлд хамрагдахдаа төлнө./

-Элсэлтийн холбоос: » Элсэлт (oyunlag.edu.mn)

-Дэлгэрэнгүй мэдээлэлийг Clubhouse Аппликейшны “Оюунлаг сургуульд шинээр элсэгчдэд мэдээлэл” ѳрѳѳгѳѳр 2021.02.27, 2021.03.06, 2021.03.13 ѳдрийн 13 цагт болох ярилцлага, асуулт, хариултаар авах боломжтой.

https://www.joinclubhouse.com/event/PADjwb07?fbclid=IwAR1FwRapqUcZD3P2mQcyC9_AvtXwQ9dgv5pYWWVXvo6C28-gwzL8TyYAmbg

 

I ангид элсэлт авах

Жил бүр I ангид элсэн суралцах сурагчдад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдаж, элсэх сурагчдыг бүртгэж элсүүлэн авдаг.”Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдах хугацаа хѳл хорио цуцлагдсаны дараа тодорхой болно. Жич: Зөвхөн хаврын бэлтгэл ангид суралцсан сурагчид I ангид элсэн орно. 1-р ангийн сургалтын төлбөр 6,500,000 төгрөг./Бэлтгэл ангид хамргадсан сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн бүртгэл 8-р сарын 17-20-ны хооронд болно. Бүртгэлд хамрагдахдаа сургалтын үндсэн төлбөрөөс барьцаа 1,500,000 төгрөг хасагдаж үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлнө./

II-XII ангид элсэлт авах

Оюунлаг сургуулийн II-XII ангийн сурагчид шилжилт хөдөлгөөн хийж сул орон тоо гарсан нөхцөлд тус сургуульд элсэхийг хүсэгчид тухайн хичээлийн жилийн 8 сарын 16-наас 8 сарын 22-ны өдрүүдэд цахимаар бүртгүүлж математик, англи хэл, монгол хэлний шалгалт өгнө. Шалгалтын огноог жич зарлана. Шалгалтанд тэнцсэн сурагчид Оюунлаг сургуульд элсэн суралцана. 2-12-р ангийн сургалтын төлбөр 6,500,000 төгрөг. /2-12-р ангийн сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн бүртгэл 8-р сарын 17-20-ны хооронд болно. Бүртгэлд хамрагдахдаа сургалтын үндсэн төлбөрийн 50% буюу 3,250,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 50%-г 2021 оны 11-р сарын 1-ны дотор төлнө./

 

 


© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль