Түүхэн товчоо

2015 он

  • Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд багаараа 3-р байр
  • Дүүргийн математикийн олимпиадад багаараа 2-р байр
  • Нийслэлийн гар зургийн уралдаанд багаараа тэргүүн байр
  • Стандарт сургалтын нийслэлийн уралдаанд багаараа 1-р байр
  • Англи хэлний хотын олимпиадад багаараа 2-р байр
  • Энэ онд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнээс алтан медаль 43, мөнгөн медаль 79, хүрэл медаль 116-г хүртжээ

2014 он

  • ЭЕШ-ын дундаж оноогоор улсдаа 8-р байрт орж, нийт төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн оров
  • Нийгмийн хичээлийн ангилалд багтах унших, бичих, судлах техник ажиллагаа шаардсан хичээлүүдийн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх сурагч бүрийн хөгжлийг дэмжих ОБСТ төслийг үргэлжлүүлэн явуулж байна
  • 720 хүүхдийн хичээлийн шинэ байрыг 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулав
  • Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
  • Математикийн олимпиадаас нийтдээ 8 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
  • Спортын болон урлагийн, онгоц загвар, усан сэлэлт, шатрын тэмцээнүүдээс 8 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ

2013 он

  • “Оюунлаг боловсрол” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
  • Сургуулийн шинэ барилгын шавыг тавих ёслол боллоо
  • 11-р ангийн төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн орсон бөгөөд ЭЕШ-ын дундаж оноогоор дүүрэгтээ 2-р байр, улсдаа шилдэг 10-т багтсан бахдам амжилт гаргалаа. Биологийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор дүүрэгт тэргүүн байр, улсад 2-р байр эзэллээ
  • Сургуулийн вэб сайтын дизайн, дотоод функцуудыг хамгийн сүүлийн үеийн ололтоор баяжуулан, моби нэтийн өндөр хурдны интернеттэй болгон WiFi-ийн дахин дамжуулалтын хэмжээг нэмэгдүүлж, багш сурагчдын цахим орчинг төгс утгаар бий болголоо
  • Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгөн медаль тус бүр 1-ийг хүртлээ
  • Өсвөрийн шатарчид багаараа дүүрэгт 4-р байр эзлэв
  • Физикийн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
  • Математикийн олимпиаас 11 алт, 15 мөнгө, 21 хүрэл медаль хүртэв

2012 он

  • Төрийн бус өмчийн “Нийслэлийн тэргүүний сургууль” хүндэт өргөмжлөл
  • 11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн орлоо
  • Дүүргийн улсын болон хувийн сургуулиудыг сургалтын амжилт, чанараараа ахин тэргүүлж, Засаг даргын “Сургалтын чанарын хүндэт өргөмжлөл” хүртлээ
  • Хувийн хэвшлийн сургуулиудын “Өсвөрийн шатарчдын аварга баг” цом, өргөмжлөл
  • Улс, хот, дүүргийн математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль 19, мөнгөн медаль 23, хүрэл медаль 28-ыг хүртэв

2011 он

  • БСШУЯ, Монголын сурагчдын холбооны шагнал “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл
  • Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
  • 11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн суралцлаа
  • Физикийн дүүргийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
  • Физикийн Их сорил олимпиадын тусгай байрын шагнал хүртлээ
  • Химийн дүүргийн олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
  • Дүүргийн математикийн олимпиадад багаараа тэргүүлж, цом, өргөмжлөл гардлаа
  • Олон улсын Кенгуру математикийн олимпиадаас 16 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын 8 шагнал хүртлээ

2010 он

  • Баянзүрх дүүргийн улсын болон хувийн бүх сургуулиудаас авсан сургалтын чанарын шалгалтаар тэргүүлж, Засаг даргын өргөмжлөл хүртлээ
  • Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
  • “Дүүргийн тэргүүний сургууль” өргөмжлөл
  • Баянзүрх дүүргийн химийн олимпиадаас анхны хос мөнгөн медаль, Нийслэлийн химийн олимпиадаас мөн мөнгөн медаль хүртлээ

2009 он

  • Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулах үүднээс шинэчлэн боловсруулж, “ОБШК” нэртэйгээр Нийслэлийн Боловсролын газраар баталгаажууллаа
  • Харилцааны ёс зүй, Эдийн засгийн хялбаршуулсан сургалт хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж, сургалтдаа хэрэглэхэд бэлэн болголоо
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүүлийн үеийн ололтыг сургалтад нэвтрүүлэх зорилгоор Вэб суудсаа хийж, сургалтаа онлайнаар явуулах боломжийг бүрдүүллээ
  • Нийслэлийн математикийн бага олимпиадын аваргын цом, өргөмжлөлийг 5-н жил дараалан хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо
  • Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн хуулийн дагуу “Гэгээрэл” дунд сургууль маань Нийслэлийн засаг даргын 2009 оны 05 сарын 29-ий өдрийн захирамжаар шинээр Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургууль гэсэн нэрээр нэрлэгдэх боллоо
  • Сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг бүрэн дуусгаж, биеийн тамирын залыг ашиглалтад орууллаа
  • 1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар 7 дахь удаагаа шалгарлаа
  • 2 сард түргэн бодолтын хотын уралдаанд тэргүүн байрын өргөмжлөл хүртлээ
  • 4 сард Хувийн хэвшлийн сургуулиудын стандарт биелэлтийн түвшин тогтоох шалгалтад хотын хэмжээнд 2-р байрыг эзэлж, 2005 оны амжилтаа дахин баталлаа

2008 он

  • Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн олимпиадад сүүлийн 5 жил дараалан тэргүүлсэн амжилтаараа үүрд хадгалагдах ХҮНДЭТ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ
  • Хувийн хэвшлийн сургуулиудын дунд явагдсан Мэргэжлийн хяналтын албаны шалгалтад сурагчдын түвшин тогтоох шалгалтуудын нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж, өөрийн сургуулийн сургалтын түвшингээ шинэчлэн тогтоолголоо
  • Хичээлийн байрны өргөтгөлөө барьж, ашиглалтад орууллаа
  • 1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар шалгарлаа
  • 2 сард Саруул Ирээдүй сургуулийн нэрэмжит түргэн бодолтын уралдааны бага ангийн аварга баг
  • 3 сард Математикийн түргэн бодолтын хотын аварга багаар дахин шалгарав
  • 4 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аварга багийн өргөмжлөл
  • 11 сарын намрын математикийн бага олимпиадын аварга багаар 5 дахь удаагаа шалгарч, үүрд хадгалагдах цом, өргөмжлөл хүртлээ
  • 12 сард Оюуны элит математикийн олимпиадын бага ангийн ангиллын аварга багаар дахин шалгарлаа

2007 он

  • Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн олимпиадад бага ангийн баг аваргаал шалгарлаа
  • Монгол улсын Оюуны чадварын IQ төвийн “Оюун ухааныг хөгжүүлэгч байгууллага” хүндэт өргөмжлөл хүртлээ
  • Бүх Европын Кенгуру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байрыг 4 сурагч, дэд байрыг 1, гутгаар байр 4 сурагч тус тус эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг Европт гайхууллаа
  • Зүүн өмнөд Азийн математикийн олон улсын “Алтан цом”-ын төлөөх уралдаанд 4,5-р ангийн нэг нэг сурагч анги дэвшин, 6-р ангийн ангилалд оролцон, Монголчууддаа 2 хүрэл медаль авч ирлээ
  • 1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн уралдааны тэргүүн байр
  • 3 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
  • 5 сард Бүх Европын Кенгеру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 2, дэд байрыг 4, гутгаар байр 2 сурагч тус тус эзэлж, өмнөх амжилтаа баталж чадлаа
  • 11 сард намрын математикийн бага олимпиадын аваргын цом

2006 он

  • “Математикийн их сунгаа” уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
  • БСШУЯ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл хүртлээ
  • 1 сард Англи хэлний хотын олимпиадын 3-р байрын өргөмжлөл, Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
  • 2 сард Ц.Нацагдоржийн нэрэмжит математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Хотын түргэн бодолтын математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
  • 3 сард “Математикийн их сунгаа 2006” уралдааны тэргүүн байрын цом, өргөмжлөл
  • 4 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
  • Монгол хүүхдүүдийн оюун ухааны түвшин, математик сонгоны сургалтыг чанарыг олон улсын хэмжээнд нээн гаргах зорилгоор Бүх Европын Кенгуру-2006 олон улсын математикийн олимпиадад манай сурагчид 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 3, дэд байр 2, гутгаар байр 4-ийг эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг олон улсын тавцанд гаргалаа
  • 9 сард гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит Говийн бүсийн математикийн уралдаанд 9 сурагч оролцсоноос 9-үүлээ амжилттай оролцож, энгэрээ мялаалаа
  • 10 сард математикийн сонгоны олимпиадын аваргын цом, өргөмжлөл
  • 11 сард Математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл, “Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл
  • 12 сард Д.Бүндэнгийн нэрэмжит арифметикийн уралдаанд тэргүүн байр

2005 он

  • Хичээлийн шинэ байраа ашиглалтад орууллаа
  • Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн УРБАНЕК-2005 уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг авлаа
  • П.Энхболдын нэрэмжит математикийн Улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
  • БСШУЯ, Монгол телевиз, Дельта сангийн “Оюун ухааныг эрхэмлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртлээ
  • Англи хэлний Хотын олимпиадаас бага, дунд ангийн баг хүрэл медаль, өргөмжлөл авлаа
  • 11 сард Математикийн намрын бага олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
  • 12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
  • “Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл

2004 он

  • Сургуулийнхаа барилгын шавыг тавих ёслол боллоо
  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын аваргын хүндэт цом, өргөмжлөлийг 3 дахь удаагаа хүртлээ
  • 1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргн цом, өргөмжлөл
  • 2 сард гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
  • 4 сард Хотын математикийн олипиадын 2-р байрын шагнал өргөмжлөл

2003 он

  • БСШУЯ, Монгол телевиз, Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалтад “Хангалттай сайн” үнэлгээг авсан цөөн сургуулийн нэг болж, сургалтын түвшин, чанараар нийслэлдээ тэргүүлж эхэллээ
  • 10 сард хотын математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл
  • 11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг анх удаагаа хүртлээ
  • 12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ

2002 он

  • 2002 оны 3-5-р саруудад математикийн гүнзгийрүүлсэн сургалтад зориулсан сургалтын хөтөлбөрийг гарган, хот болон хөдөө орон нутгийн сургуулиудын багш нарт зориулсан 60 цагийн сургалт явуулав
  • Улаанбаатар хотын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиудын аваргын цом, өргөмжлөл хүртэв
  • 11 сард болсон хотын математикийн бага олимпиадад 2-р байр эзэлж, өргөмжлөл гардав
  • 12 сард математикийн төрөлжсөн цуврал олимпиадын хотын аваргын цом, өргөмжлөл хүртлээ

2001 он

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 1-5-р ангиудад зориулсан Математик-Сонгон сурах бичгүүдийг зохиож, улсын хэмжээнд түгээж эхлэв.
  • Улаанбаатар хотын математикийн олимпиадын бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг анх удаа хүртлээ
  • 11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаанд оролцож, 3-р байрын өргөмжлөлийг гардлаа

2000 он

  • Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 сарын 26-ы өдрийн 2000/414 тоот захирамжаар математик, гадаад хэлний сургалттай ГЭГЭЭРЭЛ сургууль байгуулагдан, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол Санни трейд ХХК-ийн байранд 3 өрөө түрээслэн, 4 багш, 48 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн
  • 4 сард Ц.Дамдины нэрэмжит математикийн олимпиадын Аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг бүрэн дунд сургууль