ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН ТАНГАРАГ
Сурч боловсрохын төлөө
Сэтгэл зүтгэлээ зориулж
Өөрийгөө болон бусдыгаа хүндэлж
Өв тэгш иргэн болохоо
Аав ээж, ачит багш
Анд нөхдийнхөө өмнө
Андгайлан тангараглаж байна
Тангараглаж байна
Тангараглаж байна

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШИЙН ТАНГАРАГ

Багшийн нэр хүнд ёс зүйг дээдлэн
Шавь нараа эрдэм боловсролтой
Төгс оюунлаг хүмүүн болгох үйлсэд
Бие сэтгэлийн хүчээ харамгүй зориулж
Сургуулийнхаа эрхэм зорилгод
Үнэнчээр зүтгэхээ
Тангараглая!
Тангараглая!
Тангараглая!