Урьдын уламжлалт академик хуурай мэдлэгтэнг бүтээх биш харин бүтээхүйн, оршихуйн, нийгэмшихүйн цогц чадамжтай прагматик,эврестик шинж нь давамгайлах өнгө аястай бие даан хөгжиж боловсрох тэмүүлэлтэй суралцагчийг бүтээх нь өнөө цагийн боловсролын үндсэн зорилго билээ.
Энэхүү өсөн нэмэгдэж буй сургалцагсдын эрэлт хэрэгцээг хангахад технологийн шийдлүүдийг ашигласан,боловсрол хөгжсөн улс орнуудын жишгээс суралцсан,сургалтын явцаа шинэчлэн тодорхойлсон, шинэ цаг үеийн суралцагсадын эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг бий болгоход анхааран ажиллаж байна.
ИТГЭЛЦЭЛ,ДЭМЖЛЭГ БИДНИЙ СУРАЛЦАХУЙН МӨН ЧАНАР
ИТГЭЛЦЭЛ,ДЭМЖЛЭГ БИДНИЙ СУРАЛЦАХУЙН МӨН ЧАНАР
Таних,ойлгох,мэдлэг эзэмших,турших,ашиглах,хэрэглэх,өөрчлөх зэрэг суралцахуйн үндсэн суурь хөрс.Танин мэдэх,суралцахуйн анхаарал,шохоорхол, сонирхол,урам зориг,тэмүүллийг бий болгох нь сургуулийн эн тэргүүний зорилт билээ.




