滚动顶部
singapore-education-innovation-%d1%82%d3%a9%d1%81%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-ii-%d1%88%d0%b0%d1%82-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d1%85%d1%8d%d1%80%d1%8d%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“新加坡教育创新”项目二期顺利实施

“新加坡教育创新”项目二期顺利实施

“Singapore education innovation” төслийн 2 дахь шатны сургалтын технологийн ѳѳрчлѳлт шинэчлэлийн ажил амжилттай явагдаж байна.

Энэ төсөл нь сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд төслийн хүрээнд бага ангийн багш нар маань “Хүн орчин”, “Хүн байгаль”, “Иргэний боловсрол” хичээлүүдийн танхимын бус сургалтаар болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар газар дээр нь очиж, мэргэжлийн хүмүүстэй уулзан, сургалт зөвлөгөө авахын зэрэгцээ кино үзэн, гамшгийг биеэр мэдэрч ойлгосон нь маш сонирхолтой, өгөөжтэй байлаа. Мөн МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төв, Одон орны музей, Экологийн музей үзэж, ургамал амьтны амьдрах орчин, ургах нөхцөл, мод бут, цэцэг навч, үр жимсний талаар ихийг мэдсэн үр дүнтэй төсөлт хичээл зохион байгууллаа.

Аливаа мэдлэгийг танхимд багшийн удирдлагын дор бүтээхээс гадна нүдээр харж, чихээрээ сонсож, биеэрээ хүртэж олсон нь илүү бодитой, хэзээ ч мартахааргүй, сонирхолтой, гүн бат эзэмшиж байгаа нь энэхүү төсөлт хичээлийн маш том үр дүн юм. Цаашид энэ хичээлийг үе шаттай, улам төгөлдөржүүлэн, бодит үр дүнд тулгуурлан, зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх