滚动顶部
蒙古乌布市BZD 18区

МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН ТАЛААРХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

mer
        2020-10-24-ний өдөр “Оюунлаг” сургуулийн Карьер Хөгжлийн төв, Манлайллын Боловсролын Үндэсний Төв, Mongolian Talent Network болон мэргэжлийн багш нартай хамтран 12-р ангийн сурагчид, эцэг эхчүүдэд мэргэжил сонголт, гадаад болон дотоодын их дээд сургуульд элсэн суралцах талаарх өдөрлөгийг амжилттай зохион явууллаа. Анги удирдсан багш болон мэргэжлийн багш нартай уулзаж, хүүхдийнхээ амжилт ололт, зарим нэг сайжруулах саналуудтай танилцаж, үзэл бодлоо нээлттэй солилцлоо.
“Оюунлаг” сургуулийн эрдэмтэн багш нар хүн бүртэй инээмсэглэн мэндчилж, найрсгаар хүүхдийнх нь талаар ярьж, хагас жилийн дүнгийн тодорхойлолтыг танилцууллаа. Багш бүр эцэг эхээс “Танд их баярлалаа” гэх урмын үгээр хөглөгдөж, цаашид ажиллах эрч хүчээр сэлбэгдэж байв.

发表评论取消