滚动顶部
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-20-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

智力学校教师假期

 Алдаа оноо алив болгонтой хамт байж

Амьдралын хичээлийн анхны үсгийг бидэндээ заасан

Амжилтын оргилд цойлж яваа шавь нараараа бахархаж

Араас нь залбирч сүүгээ өргөдөг энгүй ачтай багш нар

 

 

           Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдөр, “Оюунлаг” сургуулийн түүхт 20 жилийн ойн баярыг Shangri La BALLROOM  хүлээн авалтын их танхимд тус сургуулийн багш, ажиллагсад, хүндэтгэлийн баярын зоог барих ёслолын арга хэмжээг баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэгдсэн, халгиж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлүүллээ. 

 

Энэхүү арга хэмжээний хүндэтгэлийн хэсгийг Mongol HD телевизийн нэвтрүүлэгч С.Чимгээ

 

Хоёр дахь хэсгийг хөтлөгч Э.Гантулга /Анууш/ нар хөтлөн явууллаа.

 

 

Баярын цэнгүүнд УДБЭТ-ийн симфони найрал хөгжим

Алдарт “Камертон” хамтлаг

 

“Увертюра“ хамтлаг, УДБЭТ-ийн дуучин МУСТА Д.Отгонжаргал

 

Залуучуудын дунд од болон гялалзаж яваа залуу дуучин Хишигдалай, Зоригт

 

Дуучин Наагий

 

“Vandebo” хамтлаг

 

Амьд хөгжмийн “Compass” хамтлаг урилгаар хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн баярыг улам доргиож, ая дуугаар хөглөлөө.

 

 

             Олон улсын багш нарын баярын өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт үзүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Оюунлаг”-ийн багш нарт маань шагналын хур буулаа.

            Монгол Улсын Засгийн Газрын шагнал БШУЯ-ны шагнал “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр англи хэлний  багш Б.Алтаннавч, ”Хөдөлмөрийн Тэргүүний Ажилтан”-аар Ц.Доржпүрэв,  БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр математиийн багш Н.Алтанчимэг, МХУЗ-ын багш, Б.Содном, Х.Чимэдлхам нар тус тус шагнагдлаа. 

 

 

Мөн тус сургуульд ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж, багш С.Улаанхүү, Л.Эрдэнэцог, Д.Цэрэн, С.Чимэгээ, Бээжин, Б.Ганбат нарыг тус тус 500.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

 

 

Монгол улсын хэмжээнд анх удаа 6 настай хүүхдийг “ОНЛАЙН ЦАХИМ СУРГАЛТ”-д хамруулж, уншуулж, бичүүлж, бодуулж сургасан бэлтгэлийн багш Ч.Дарьзав, Ж.Отгонжаргал, Б.Ариунзул, Д.Цэвэлмаа, Ц.Буянт, Г.Золзаяа, Т.Буянхишиг, О.Отгонжаргал, Л.Халиунсүрэн нарт тус тус 1.000.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Samsung брэндийн 55 инчийн өнгөт телевизороор математикийн багш П.Цэнгэл, бага боловсролын багш Л.Эрдэнэболор, математикийн багш Х.Сувддарь, Б.Сэрдамба, зургийн багш Б.Сандуй нар тус тус шагнагдлаа.

 

2020 оны сүүлийн үеийн загвар DELL брэндийн “NOTEBOOK” -ээр англи хэлний  багш Д.Баасандорж. Л.Орхонжаргал, Х.Мягмарсүрэн, математикийн багш Б.Уугантуяа, биеийн тамирын багш М.Сүх-Эрдэнэ, бага боловсролын багш Г.Ганжаргал нарыг шагнаж урамшууллаа.

 

Macbook Pro 2020 компьютероор сургуулийн цахим мэдээллийн сан, аппликейшн хөгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэдээллийн технологийн багш Б.Батзориг, Б.Хас-Очир, Ц.Батхуяг нар тус тус шагнагдлаа.

 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Дундговь аймгийн Өлзийт сумын ЕБС-ийн багш нар урилгаар ирж оролцлоо. 

 

Ийнхүү шавь нар нь багшаараа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ итгэл, урам, эрч хүч бэлэглэсэн баярын цэнгүүн маань сайхан болж өндөрлөлөө. Нийт сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрхэлсэн ажил хөдөлмөртөө эзэн нь байж, гялалзсан их амжилтыг үзүүлж, сургасан шавь нар нь үргэлж манлайлж явахын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл үлдээх