滚动顶部
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Шинэ жилийн сүлд модны наадам

Сүлд модны наадам

Ирж буцахын жамаар

Хуучин он улирч

Инээд баяслын жимээр

Шинэ он айлчлахад

Будран хаялах цасан ширхэгтэй

Буурал сахалт өвлийн өвгөнтэй

Бүжин наадсан цасан охидтойгоо

Тэсэн ядан хүлээсэн тэр сайхан мөчийг

Хөөр баяр хүсэл тэмүүллээр дүүрэн угтлаа.

Сүлд модны наадам авъяслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуураар эхэлж, сургуулийн захирал Д.Батсайхан улиран одож буй 2013 оны ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулан нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилчдадаа айлчлан ирж буй шинэ оны цогтой халуун мэндийг хүргэж сурлага, урлаг, спортоороо бусдыгаа манлайлан, үлгэр дууриалал үзүүлэн суралцсан тэргүүний сурагчдадаа шагнал гардуулав. Мөн ирж буй 2014 ондоо хүүхэд бүхнийг амжилттай суралцахыг хүсэн ерөөлөө.

Шинэ жилийн баярын нэг онцлог зүйл нь хүүхэд бүрийн хүсэн мөрөөдөж байдаг хайртай үлгэрийн баатрынхаа дүрд хувилан үлгэрийн орноор аялсан гайхамшигт багт наадмын тоглолт, хүн бүрийн сэтгэл догдлуулсан мөч-“Ханхүү гүнж” шалгаруулах үзүүлбэр байв.

Энэ баярт мөчид

Цас мөсний орноос

Цана чаргаа хөлөглөн

Цасан охидоо дагуулсан

Цал буурал өвгөн айлчлан ирж,

Аав ээжийн захиалсан

Амттай сайхан бэлгийг

Алдрай бяцхан үрсдээ бэлэглэснээр ая дуу, бүжиг наадам, инээд хөөр  цангинасан сүлд модны наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин он маань

Цаглашгүй их амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо

Од хийморь, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөл тавья.

Сэтгэгдэл үлдээх