滚动顶部
3557
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

校友庆祝我们的银铃节

校友庆祝我们的银铃节

2017-2018 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн маань эрдэм номын өглөгийн 8 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.

对于为孩子学业教育事业无私奉献自己全部才智和聪明才智的老师和教育工作者,以及每一位来到这里时刻关心孩子的家长来说,银铃节是一个难忘的时刻他们的学生时代。热烈的问候。

白色的笑声点亮了知识学校

同学们回忆的最后一课

鲜花充满信仰

Achit 老师的经验教训

已经习惯的朋友的欢乐和悲伤

最后一声钟声响起

2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Мөнгөн хонхны баяр” үйл ажиллагаа 2018-05-24-ний өдөр аз жаргал, инээд, баяр хөөр, бахдам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.

Захирал Д.Батсайхан мөнгөн хонхны баярыг нээж сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

Эцэг эхийн төлөөлөл дурсамжит энэ өдөр хүүхдүүддээ баяр хүргэж хүүхдүүдийнхээ 2 дахь гэр болох Оюунлаг сургуульд дурсгалын зүйл гардууллаа.

12а ангийн төгсөгч Т.Халиун, 12б ангийн төгсөгч У.Энхтөр нар нийт төгсөгчдийнхөө өмнөөс баярт энэ өдрийн сэтгэгдэлээ хуваалцаж аав ээж, багш нар болон сургуульдаа баярлаж талархсанаа илэрхийллээ.

Сүүлчийн хичээлийн хонхон дуутай дурсгалт мөч 12 жил үерхэн дассан анд найзуудын шуугиан цалгисан хичээлийнхээ танхимд тавтай морилно уу.

Баяраа тэмдэглэж буй хүүхдүүддээ баярын мэндчилгээ хүргэхээр Чоно хамтлагийн дуучин Д.Дэрмээ, Voice шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаяр нар ирж ая дуугаа өргөлөө.

Баярт энэ өдөр 12 жилийн нөр их хөдөлмөр, ололт амжилтын баталгаа оюунлаг сургуулийн батламж гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ хичээлийн жилийн “Шилдэг төгсөгч”-өөр

12а ангийн сурагч Т.Солонго

12а ангийн сурагч Т.Халиун

12а ангийн сурагч  У.Цэлмүүн

12а ангийн сурагч Э.Энхжин

12а ангийн сурагч Н.Содончимэг

12б ангийн сурагч С.Гэрэлсүрэн

12б ангийн сурагч С.Дөлгөөн

12б ангийн сурагч Ц.Золбоо

12б ангийн сурагч Ц.Дөлгөөн

12б ангийн сурагч Б.Гэрэлтхүслэн

12б ангийн сурагч О.Сарнай сурагчид тодорлоо.

Захирлын мэндчилгээ

Өнөөгийн өнгөнд Оюунлаг сургууль гэх том айлын дэвжиж дээшлэхийн түүхэн гайхалтай хором мөч бүхэнд нэгэн зорилгын төлөө багш шавийн дотно барилдлаганд хамтдаа байсан шавь нартаа баярлалаа.

Оюунлаг сургуулиар овоглосон хүүхэд бүр сурч мэдэхийн өрнүүн хүсэлтэй, зөв төлөвшил хүмүүжилтэй, хамтран ажиллахын мөн чанарыг таньсан, хийж бүтээх хичээнгүй зан чанараар хөглөгдсөн, хүрсэн амжилтандаа сэтгэл ханах бус улам ахиулах зорилго өвөртлөсөн байгаасай гэж бид бүхэн хүсдэг. Түүний төлөө багш бүхэн хичээсэн, тэрхүү итгэл зүтгэлийг маань та бүхэн биелүүлэхийн төлөө чармайж байсанд баярлалаа.

Хэн хичэээнгүй зүтгэл гарган хөдөлмөрлөж чадна Ирээдүй таныг алгаа тосон өгөөмөр сэтгэлээр инээмсэглэн угтах учир зүйтэй билээ. Та нар энэхүү итгэл сэтгэлийн галыг улам төгс утга учиртай бадамлан дүрэлзүүлж чадах эрмэлзлэл, ур ухааны цараа сайтай хүүхдүүд гэдэгт бид бүрэн итгэж байна.

Хүүхддүүдийн минь эрдэм номын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.

Оюунлаг мэдлэгийн гэрэлт мөнгөн шувуухай болсон эрхэм шавь нар минь оюуны алтан үүрнээсээ цойлон нисч, орчлон дэлхийгээр олныг магнайлан дүүлэн хөөрч явахын билэгт ерөөлөөр ирээдүйн амьдралын тань сүүтэй дөрөөг мялаая.

Оюунлаг сургуулийн захирал                      Д.Батсайхан

Сэтгэгдэл үлдээх