滚动顶部
%d0%b8%d0%bd%d1%8d%d1%8d%d0%b4-%d1%85%d3%a9%d3%a9%d1%80-%d0%b4%d1%83%d1%80%d1%81%d0%b0%d0%bc%d0%b6-%d0%b4%d2%af%d2%af%d1%80%d1%8d%d0%bd-%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80
最近添加的新闻
最热门新闻

我们的假期充满欢笑和回忆

我们的假期充满欢笑和回忆

           Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан “Оюунлаг” сургуулийн захиргаанаас 2019-05-30-ны өдөр сургуулийнхаа багш, ажиллагсдын хүүхдүүдийг хүлээн авч, баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхэд багачуудын маань баяр дээр “Улаан театр”-ынхан хүрэлцэн ирж, урлагийн тоглолт, хөгжилтэй дүрийн тоглолтоор бэлэг  барьж хүүхдүүдийг баясган дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Хүүхдүүд маань дуугаа дуулж, шүлгээ уншиж, өөрсдийн дуртай хөгжмийн аянд бүжиглэж, хөгжөөнт тоглоом тоглолоо. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд аз жаргал, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөж, сургуулийн удирдлагууд “Хүүхдийн баяр”-ын гарын бэлгийг гардуулан өглөө.

Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхийнхээ амин эрдэнэ нь болж амьдралд өнгө нэмсэн хүүхдүүддээ эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.  Сайхан баярлаарай

发表评论