滚动顶部
%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d3%a9%d0%b3%d0%b6%d3%a9%d3%a9%d0%bd%d1%82-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-1-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГА АНГИЙН “ХӨГЖӨӨНТ БУУХИА-1” ТЭМЦЭЭН  БОЛЛОО.

БАГА АНГИЙН “ХӨГЖӨӨНТ БУУХИА-1” ТЭМЦЭЭН  БОЛЛОО.

   2017оны 10сарын 11-12-ны өдрүүдэд 1-2-р анги,3-5-р ангийнхны сурагчдын дунд  жилдээ 4 удаа зохиогддог “Хөгжөөнт буухиа-1” тэмцээнүүд амжилттай болж өнгөрлөө.

  参加比赛的各队统一着装,拉拉队准备了口号和警笛,比赛组织严密,竞争激烈。

   恭喜 Fun Relay-1 比赛的赛季冠军。

 

ХҮҮХДҮҮДЭД хөдөлгөөн яагаад хэрэгтэй гэж…..

    Сургуулийн насны хүүхэд болон бага ангийнханд биеэр хийх хөдөлгөөн хамгийн чухал зүйлийн нэг билээ.Учир яагаад гэвэл тэдний хамгийн эхний эрэлт хэрэгцээ бол хөдөлгөөн.Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй гүйж харайж,үсэрч тоглож байна төдий хэмжээгээр хөдөлгөөнөө зохицуулах,хянах чадвар нь сайжирч тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж,бие даан орчинтойгоо дасан зохицох,биеийн эвсэл хөдөлгөөнд дасан зохицох үйлд суралцаж байдаг юм.
Ингэж байж биеийн хөдөлгөөн спорт тоглоомд туршилгажиж,хамт олон багийн хамтын ажиллагаанд оролцоход голлох нөлөөг үзүүлдэг,өөрийн бие даасан байдлыг бий болгох зэрэг олон чадварын суурь нь болж өгдөг.

Иймээс анги удирдсан багш нар  долоо хоногт биеийн тамирын хичээлд 2 цаг оролцохоор хязгаарлах биш сургуулийн орчинд янз бүрийн хөдөлгөөн,хэмнэлт дасгал,тоглоомуудыг шинээр зааж сургах,сар,улирал тутамд спортын багийн тэмцээнүүд зохион байгуулах,хичээлээс гадуурхи үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд сурагчдын хөдөлгөөнт спортын арга хэмжээг шинээр тусгахыг зөвлөж байна.Мөн эцэг эхчүүд  хүүхдүүдээ 7 хоног бүр эрүүл агаарт гаргах,өдөр бүр  богино хугацаагаар тоглох,спортын секц дугуйланд явуулах нь та бүхний үр хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулах үүрэг юм шүү.

Сэтгэгдэл үлдээх