滚动顶部
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

转会杯争夺

2012.03.02 нд 7-8 ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн шилжин явах цомын  төлөөх сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.Тэмцээнийг тойргийн журмаар явуулж нийт 8 баг өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр багш Эрдэнэтогтох, багш Уянга багш Ганжаргал  нар ажиллаж тэмцээн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.  Уг тэмцээнд хөвгүүдийн ангилалд Отгонжаргал багштай 8б анги I байр, Оюун-Эрдэнэ багштай 7б анги II байр эзэллээ.

Харин охидын ангилалд Отгонжаргал багштай 8б анги I байр, Отгонжаргал багштай 8а анги II байр тус тус эзэллээ. Тус тэмцээнд 8б анги багаараа түрүүлж сургуулийн аваргын шилжин явах цомыг хүртлээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх