滚动顶部
蒙古乌布市BZD 18区

奥云拉格学校2023年普通入学考试信息

2

БШУЯ, БҮТ-өөс дүүрэг аймаг орон нутгуудад илгээсэн мэдээлэл өөрийн сургуулийн сурагчдын шалгалтын нэгдсэн дүн мэдээнд анализ хийж үзэхэд Оюунлаг сургуулийн ЭЕШ-ын гүйцэтгэлийн хувь өмнөх оныхоос 6.5%-иар ахиж дундаж онооны үзүүлэлт мөн өмнөх оноос 11.9 оноогоор дээшилжээ.

Энэ нь 2021, 2022 онуудад улсын хэмжээний 800 гаруй дунд сургуулиудаас 1-р байрт эрэмбэлэгдэж байсан дундаж онооны үзүүлэлтээ 2023 онд ахиулжээ. Одоогоор улсын хэмжээнд сургууль нэг бүрийн нэгдсэн оноо гараагүй байна.Гэвч улсын хэмжээнд Оюунлаг сургууль маань Математикийн хичээлээр 1-р байр,Физикийн хичээлээр 1-р байр, Биологи, Нийгмийн хичээлүүдээр 2-р байрыг, Химийн хичээлээр 3-р байрыг эзэлсэн нь тодорхой болоод байна.

Оюунлаг сургуулийн сурагчдын хичээл сонголтууд нь математик, англи хэл, физик, хими, биологи, монгол хэл, монголын түүх, нийгэм судлал зэрэг 8 үндсэн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгчээ.

Шалгуулагчдын дундаж онооны үзүүлэлт өмнөх жилээс математик, биологи, нийгэм судлал, түүх, англи хэлний хичээлүүдээр 4.2-оос 41.5 оноогоор ахижээ.

 

Математикийн хичээлээр 3 сурагч, физикийн хичээлээр 1 сурагч 800 онооны гүйцэтгэл үзүүлэв. 700-аас дээш оноотой сурагчдын тоо 68 байгаа нь 2022 оныхоос 11.7%-аар өссөн үзүүлэлттэй байна.

 

Олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх журмын дагуу 800 онооны босгыг 42 сурагч, 749 онооны босгыг 20 сурагч, 699 онооны босгыг 15 сурагч хангаж дүйцүүлэн тооцуулав.
Ойрын өдрүүдэд 12-р ангийн төгсөгчид маань дунд сургуульд сонирхон судалсан хичээлүүдээрээ сурсан мэдсэн мэдлэг чадвараа үнэлүүлсэн халуухан өдрүүд болж өнгөрлөө.

发表评论取消