滚动顶部
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%81%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bd-%d0%b1%d1%8d%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8
最近添加的新闻
最热门新闻

Манай сургуулийг сонгон Бэлтгэл ангид элсэн суралцах хүсэлт гаргаж Танилцах хичээл, Уулзалт ярилцлагад оролцсон та бүхэнд талархал илэрхийлье!

2023-2024 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэл ангийн цахим бүртгэлд нийт 1073 сурагч бүртгүүлж ярилцлагадаа амжилттай оролцлоо. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байсан тул танилцах хичээлийн дүн гаргахад бидэнд амаргүй байлаа.
Элсэлтийн хариу бүртгүүлсэн имэйл хаяг руу илгээгдэж дууслаа.
Бэлтгэл ангийн элсэлттэй холбоотой санал хүсэлтийг 3 сарын 31-ий 10:00 цаг хүртэл info@oyunlag.edu.mn хаягаар хүлээн авна.
Хүүхдээ сайн сургуульд сургаж, боловсрол мэдлэгтэй, сайн хүн болгож хүмүүжүүлье гэсэн ээж аав, эмээ өвөөгийн итгэл найдварт манай хамт олны зүгээс талархаж байна.
Эрдэм номын цагаан зам тань гэрэл гэгээтэй байж сурсан мэдсэн зүйлээрээ үргэлж бялхаж явах болтугай.
Та бүхэнд амжилт хүсье!
Оюунлаг сургуулийн сургалтын алба

发表评论