滚动顶部
蒙古乌布市BZD 18区

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

336166983_207279051895613_2171600855055471127_n

2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд сурагчид маань хурд хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа нэг өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, волейболын спортыг сурталчлах, техник ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор VI-XII ангийн эрэгтэй, эмэгтэй 300 орчим сурагчид оролцсон ба тэмцээнийг сургуулийн 1-р байр, 2-р байрны спорт заланд 2023.03.12-ы өдөр зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгууллаа. Та бүхэнд шилдгүүдээ танилцуулж байна.
Дунд ангийн ангилалд:
Б.Энхболор багштай 8г анги : “Тэргүүн байр”, алтан медаль
О.Дашням багштай 7г анги: “Дэд байр”, мөнгөн медаль
Э.Батжаргал багштай 7в анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эрэгтэй шилдэг тоглогчоор 7в ангийн сурагч Х.Итгэл
Эмэгтэй шилдэг тоглогчоор 8г ангийн сурагч М.Өлзий нар тус тус шилдгээр шалгарсан юм.
Ахлах ангийн эрэгтэй ангилалд:
Ж.Цагаанчулуун багштай 11б анги : “Тэргүүн байр”, алтан медаль
Б.Содном багштай 12в анги: “Дэд байр”, мөнгөн медаль
Р.Асхар багштай 12б анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эрэгтэй шилдэг тоглогчоор 11б ангийн сурагч Б.Цэсодширав
Ахлах ангийн эмэгтэй ангилалд:
Н.Алтанчимэг багштай 12а анги : “Тэргүүн байр”, алтан медаль
Ц.Даваахүү багштай 11в анги: “Дэд байр”, мөнгөн медаль
Н.Уранбилэг багштай 10б анги: “Гутгаар байр”, хүрэл медаль
Эмэгтэй шилдэг тоглогчоор 12а ангийн сурагч Б.Оюут-Од нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд анги хамт олноороо нэгдэн нягтарч, амжилт гаргасан баг тамирчдадаа болон зохион байгуулсан багш нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

发表评论取消