БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ

2022.01.11-2022.01.14-ы өдрүүдэд “Оюунлаг” сургуулийн I-XII ангийн сурагчдын эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар анги удирдсан багш болон мэргэжлийн багш нартай уулзах өдөрлөг болох гэж байна. Энэхүү өдөрлөгөөр хүүхдийнхээ амжилт ололт, энэ улирлын хичээлийн явцын үнэлгээ, хандлага төлөвшлийн үнэлгээтэй танилцах боломжтой юм. Уулзалт өдөрлөг дараах хуваарийн дагуу болно. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ирээрэй.
2022.01.11 Мягмар гарагт 09:00-16:00 цагт 1-11-р ангийн “А” бүлэг
2022.01.12 Лхагва гарагт 09:00-16:00 цагт 1-11-р ангийн “Б” бүлэг
2022.01.13 Пүрэв гарагт 09:00-16:00 цагт 1-11-р ангийн “В” бүлэг
2022.01.14 Баасан гарагт 09:00-16:00 цагт 1-7-р ангийн “Г” бүлэг, 12-р ангийн “A”, “Б” бүлэг

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль