Scroll Top

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ЧОЙЖАМЦЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

   Монгол Улсын Гавьяат багш Цэндоогийн Чойжамцын нэрэмжит тэтгэлэг нь сурагчдын эзэмшсэн мэдлэг чадвар.бүтээлч чанар, сайн үйлс,авьяас чадварыг хөхүүлэн дэмжих зорилгоор үлгэр жишээ онцгой амжилт гаргаж байгаа Оюунлаг цогцолбор сургуулийн сурагчдад олгох нэр хүндийн баталгаат урамшуулал юм.

  1. -Тэтгэлэгт урамшуулал
  2. -Тэтгэлгийн баталгаат өргөмжлөл
  3. -Мөнгөн тэтгэлэг

 

            Нэг. Тэтгэлэгийн төрөл

  1. -Эелдэг харьцаа ёс зүйн сайтай.олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог үлгэр жишээч    сурагч
  2. -Улсын болон олон улсын олимпиад уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн сурагч
  3. -Сурлагын өндөр амжилт үзүүлсэн.багаар ажиллах чадвараа нээн харуулсан хамтач ажиллагаатай тэргүүний сурагч
  4. -Авьяас чадвараа нээн хөгжүүлж бусдад үлгэр жишээ болж буй сурагч

 

            Хоёр. Материал хүлээн авах

 

Тэтгэлгийн аль ч төрөлд болзол хангасан гэж үзэж байгаа сурагч өөрөө буюу.анги удирдсан багш нарын зүгээс өгөгдсөн мэдүүлгийг бөглөж нэр дэвшүүлнэ.

   Тэтгэлэгт нэр дэвшигч нь 5-р сарын 9-нѳѳс 15-ны дотор дараах материалыг бүрдүүлэн Сургалтын албанд өгнө. Үүнд:

  1. -Сурагч өөрөө болон ангийн багшийн зүгээс өгөдсөн мэдүүлгийг бөглөсөн байх
  2. -Тэтгэлгийн аль төрлийн болзлыг хангасан талаар 150-200 үгэнд багтаан чөлөөт эссэ бичлэг бэлтгэн өгсөн байх

 

            Гурав. Дүгнэх журам

 

   Ажлын хэсэг эхний шатанд ирсэн материалыг үнэлэн 50 хүртэл оноог өгч шалгаруулалтын төрөл бүрд эхний 1-2 байр эзэлсэн сурагчдын материалыг шалгаруулан Монгол Улсын Гавьяат багш Ц.Чойжамц Сангийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 9-р сарын 1-ний Хичээлийн шинэ жилийн нээлт дээр гардуулна.