Scroll Top

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ЧОЙЖАМЦЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ 

 

Монгол Улсын Гавьяат багш Цэндоогийн Чойжамцын нэрэмжит тэтгэлэг нь сурагчдын эзэмшсэн мэдлэг чадвар, бүтээлч чанар, сайн үйлс, авьяас чадварыг хөхиүлэн дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргаж байгаа Оюунлаг цогцолбор сургуулийн сурагчдад олгох нэр хүндийн баталгаат урамшуулал юм. 

Тэтгэлэгт урамшуулал 

Тэтгэлгийн баталгаат өргөмжлөл 

 Мөнгөн тэтгэлэг 

 

            Нэг.Тэтгэлгийн төрөл 

  –  Эелдэг харьцаа ёс зүй сайтай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээ сурагч 

–  Улсын болон олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн сурагч 

–  Сурлагын өндөр амжилт үзүүлсэн, багаар ажиллах чадвараа нээн харуулсан, хамтач ажиллагаатай тэргүүний сурагч 

-Авьяас чадвараа нээн хөгжүүлж бусдад үлгэр жишээ болж буй сурагч 

 

Хоёр. Материал хүлээн авах 

Тэтгэлгийн аль ч төрөлд болзол хангасан гэж үзэж байгаа сурагч өөрөө буюу анги удирдсан багш нарын зүгээс өгөгдсөн мэдүүлгийг бөглөж нэр дэвшүүлнэ. 

Тэтгэлэгт нэр дэвшигч нь 5-р сарын 9-өөс 15-ы дотор дараах материалыг бүрдүүлэн сургалтын албанд өгнө. Үүнд: 

-Сурагч өөрөө болон ангийн багшийн зүгээс өгөдсөн мэдүүлгийг бөглөсөн байх 

-Тэтгэлгийн аль төрлийн болзлыг хангасан талаар 150-200 үгэнд багтаан чөлөөт эсээ бичлэг бэлтгэн өгсөн байх 

 

Гурав. Дүгнэх журам 

 

Ажлын хэсэг эхний шатанд ирсэн материалыг үнэлэн, 50 хүртэл оноог өгч, шалгаруулалтын төрөл бүрд эхний 1,2-р байр эзэлсэн сурагчдын материалыг шалгаруулан, Монгол Улсын Гавьяат багш Ц.Чойжамцын нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 9-р сарын 1-ий хичээлийн шинэ жилийн нээлт дээр гардуулна.