2023 он
- МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО
- Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль – 4, мөнгөн медаль – 8, хүрэл медаль – 10, тусгай байр-19 хүртэв.
2022 он
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 1-р байр
- Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль-16, мөнгөн медаль-17, хүрэл медаль-19 хүртэв
- “СПОРТ НААДАМ”-2022 тэмцээнд манай сургуулийн биеийн тамир, аэробикийн багш Б.Цолмон, Т.Энхмэдэх нар амжилттай оролцон “Тэргүүн байр“, алтан медалийн эзэн боллоо
- SongNam олон улсын таеквондогийн тэмцээнд “Дэд байр“, мөнгөн медаль
- “NAIDVAR&DARKHAN DEMO”-2022 тэмцээнд “Тэргүүн байр“, алтан медаль
- “Seoul cup 2022” олон улсын таеквондогийн тэмцээнд А ангилалд “Дэд байр”, мөнгөн медаль
- Боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 9р ангийн сурагч маань алтан медаль хүртэв
- Авьяаслаг сурагч алтан медалын эзэн 7б ангийн Г.Тэнүүн-Эрдэнэ боллоо
- Өсвөрийн уулын цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 6в ангийн сурагч Б.Тунгалагсайхан тэргүүн байр эзэллээ
- “Кенгуру” олон улсын математикийн уралдааны сорилго
I зэргийн диплом 191,
II зэргийн диплом 78,
III зэргийн диплом 53-г тус тус хүртэв
2021 он
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 1-р байр
- Ковидын нөхцөл байдлаас үүдэн Монгол улсдаа анх удаа 5-6 настай балчирхан хүүхдийг сургуульд бэлтгэх Бэлтгэл ангийн Онлайн орчны цахим сургалтыг амжилттай явуулав.
2020 он
- 2020 онд 12-р ангийн төгсөлт байхгүй.
- Сургалтын чанарын үнэлгээгээр Монгол улсын хэмжээнд 9-р анги Тэргүүн байр эзэлж БСШУЯ-ны сайдын өргөмжлөл хүртлээ.
- “American mathemathic olympiad”-аас алтан медаль-6, мөнгөн медаль-7, хүрэл медаль-2 хүртлээ.
- Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль-31, мөнгөн медаль-24, хүрэл медаль-53 хүртэв.
2019 он
- Дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 3-р байр
- Чех улсын элчин сайдын яамны нэрэмжит шатрын багийн тэмцээний хошой аварга баг.
- Урлагийг дэмжих алтан цомын шагнал
- Кенгуру олон улсын математикийн уралдаанаас алтан медаль-11, мөнгөн медаль-4, хүрэл медаль-6 хүртлээ.
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 3-р байр
- Улсын химийн багийн олимпиадад 9-р анги тэргүүн байр
- Улсын биологийн багийн олимпиадад 8 болон 9-р ангиуд тус бүр дэд байр
- Улсын физикийн багийн олимпиадад 6-р ангийн нэгдүгээр баг тэргүүн байр , 6-р ангийн хоёрдугаар баг дэд байр, 7-р анги дэд байр , 8-р анги гутгаар байр, 9-р анги дэд байрыг тус тус эзэллээ.
- Дүүрэг нийслэлийн тэмцээнд зохиогдсон хичээлүүдийн олимпиадуудаас манай сурагчид алтан медаль-103, мөнгөн медаль-152, хүрэл медаль-166 хүртлээ.
2018 он
- Оном сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадын шагналын 60 хувийг Оюунлагчууд хүртлээ. Алт-4 , мөнгө-11 , хүрэл-9
- Сагсанбөмбөгчид маань дүүргийн аварга шалгаруулах багийн тэмцээнээс хошой мөнгөн медаль
- Шатрын дүүргийн аваргын цомыг анх удаа хүртлээ.
- Улсын химийн багийн олимпиад 8-р анги тэргүүн байр
- Улсын биологийн багийн олимпиад 8-р анги дэд байр
- Улсын физикийн багийн олимпиадад 6 болон 8-р ангиуд тус бүр дэд байр эзэллээ.
- Дүүрэг нийслэлийн чанартай хичээлүүдийн олимпиадуудаас манай сурагчид алтан медаль-136, мөнгөн медаль-181, хүрэл медаль-130 хүрлээ.
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсад 3-р байрт эрэмбэлэгдлээ.
2017 он
- CISCO Networking Academy -ын албан ёсны эрхийг авч CISCO сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
- Дүүргийн шатрын аваррга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртлээ.
- Гар зургийн Hugo&Color , хүүхдийн ертөнц уралдааны аваргын цом өргөмжлөл
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсад 2-р байрт эрэмбэлэгдлээ.
- Улсын математикийн 52-р олимпиадаас болон Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль
- Дүүргийн нийслэлийн хэмжээнд зохиогдсон хичээлүүдийн олимпиадаас сурагчид маань алтан медаль-98 , мөнгөн медаль-123 , хүрэл медаль-160 хүртэв.
- Олон улсын Кенгуру уралдаанаас алтан медаль-8 , мөнгөн медаль-15 , хүрэл медаль -26 хүртэв.
2016 он
- Олон улсын Кенгуру математикийн уралдаанаас алтан медаль-5 , мөнгөн-6 , хүрэл медаль-8
- Улсын математикийн 51-р олимпиадаас хүрэл медаль
- Цодгор хүү шатрын нийслэлийн уралдааны багийн аварга цом өргөмжлөл
- Сагсанбөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль
- Шинэ үе сургуулийн нэрэмжит математикийн олимпиад аваргын цом өргөмжлөл
- Дүүрэг хот нийслэлийн чанартай хими биологи , математик англи хэл , дүүргийн уралдаанаас манай сурагчид алтан медаль-63 , мөнгөн медаль-91 , хүрэл медаль -115 хүртэв.
- ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 6-р байрт эрэмбэлэгдлээ.
2015 он
- Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд багаараа 3-р байр
- Дүүргийн математикийн олимпиадад багаараа 2-р байр
- Нийслэлийн гар зургийн уралдаанд багаараа тэргүүн байр
- Стандарт сургалтын нийслэлийн уралдаанд багаараа 1-р байр
- Англи хэлний хотын олимпиадад багаараа 2-р байр
- Энэ онд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнээс алтан медаль 43, мөнгөн медаль 79, хүрэл медаль 116-г хүртжээ
2014 он
- ЭЕШ-ын дундаж оноогоор улсдаа 8-р байрт орж, нийт төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн оров
- Нийгмийн хичээлийн ангилалд багтах унших, бичих, судлах техник ажиллагаа шаардсан хичээлүүдийн сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх сурагч бүрийн хөгжлийг дэмжих ОБСТ төслийг үргэлжлүүлэн явуулж байна
- 720 хүүхдийн хичээлийн шинэ байрыг 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулав
- Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
- Математикийн олимпиадаас нийтдээ 8 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
- Спортын болон урлагийн, онгоц загвар, усан сэлэлт, шатрын тэмцээнүүдээс 8 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2013 он
- “Оюунлаг боловсрол” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
- Сургуулийн шинэ барилгын шавыг тавих ёслол боллоо
- 11-р ангийн төгсөгчид маань 100% Улсын их сургуулиудад элсэн орсон бөгөөд ЭЕШ-ын дундаж оноогоор дүүрэгтээ 2-р байр, улсдаа шилдэг 10-т багтсан бахдам амжилт гаргалаа. Биологийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор дүүрэгт тэргүүн байр, улсад 2-р байр эзэллээ
- Сургуулийн вэб сайтын дизайн, дотоод функцуудыг хамгийн сүүлийн үеийн ололтоор баяжуулан, моби нэтийн өндөр хурдны интернеттэй болгон WiFi-ийн дахин дамжуулалтын хэмжээг нэмэгдүүлж, багш сурагчдын цахим орчинг төгс утгаар бий болголоо
- Хотын англи хэлний олимпиадаас алт, мөнгөн медаль тус бүр 1-ийг хүртлээ
- Өсвөрийн шатарчид багаараа дүүрэгт 4-р байр эзлэв
- Физикийн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
- Математикийн олимпиаас 11 алт, 15 мөнгө, 21 хүрэл медаль хүртэв
2012 он
- Төрийн бус өмчийн “Нийслэлийн тэргүүний сургууль” хүндэт өргөмжлөл
- 11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн орлоо
- Дүүргийн улсын болон хувийн сургуулиудыг сургалтын амжилт, чанараараа ахин тэргүүлж, Засаг даргын “Сургалтын чанарын хүндэт өргөмжлөл” хүртлээ
- Хувийн хэвшлийн сургуулиудын “Өсвөрийн шатарчдын аварга баг” цом, өргөмжлөл
- Улс, хот, дүүргийн математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн олимпиадуудаас алтан медаль 19, мөнгөн медаль 23, хүрэл медаль 28-ыг хүртэв
2011 он
- БСШУЯ, Монголын сурагчдын холбооны шагнал “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл
- Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
- 11-р ангийн төгсөгчид 100% Улсын их сургуулиудад элсэн суралцлаа
- Физикийн дүүргийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ
- Физикийн Их сорил олимпиадын тусгай байрын шагнал хүртлээ
- Химийн дүүргийн олимпиадаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
- Дүүргийн математикийн олимпиадад багаараа тэргүүлж, цом, өргөмжлөл гардлаа
- Олон улсын Кенгуру математикийн олимпиадаас 16 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын 8 шагнал хүртлээ
2010 он
- Баянзүрх дүүргийн улсын болон хувийн бүх сургуулиудаас авсан сургалтын чанарын шалгалтаар тэргүүлж, Засаг даргын өргөмжлөл хүртлээ
- Дүүргийн математикийн олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
- “Дүүргийн тэргүүний сургууль” өргөмжлөл
- Баянзүрх дүүргийн химийн олимпиадаас анхны хос мөнгөн медаль, Нийслэлийн химийн олимпиадаас мөн мөнгөн медаль хүртлээ
2009 он
- Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг олон улсын түвшинд ойртуулах үүднээс шинэчлэн боловсруулж, “ОБШК” нэртэйгээр Нийслэлийн Боловсролын газраар баталгаажууллаа
- Харилцааны ёс зүй, Эдийн засгийн хялбаршуулсан сургалт хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж, сургалтдаа хэрэглэхэд бэлэн болголоо
- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүүлийн үеийн ололтыг сургалтад нэвтрүүлэх зорилгоор Вэб суудсаа хийж, сургалтаа онлайнаар явуулах боломжийг бүрдүүллээ
- Нийслэлийн математикийн бага олимпиадын аваргын цом, өргөмжлөлийг 5-н жил дараалан хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо
- Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн хуулийн дагуу “Гэгээрэл” дунд сургууль маань Нийслэлийн засаг даргын 2009 оны 05 сарын 29-ий өдрийн захирамжаар шинээр Математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургууль гэсэн нэрээр нэрлэгдэх боллоо
- Сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг бүрэн дуусгаж, биеийн тамирын залыг ашиглалтад орууллаа
- 1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар 7 дахь удаагаа шалгарлаа
- 2 сард түргэн бодолтын хотын уралдаанд тэргүүн байрын өргөмжлөл хүртлээ
- 4 сард Хувийн хэвшлийн сургуулиудын стандарт биелэлтийн түвшин тогтоох шалгалтад хотын хэмжээнд 2-р байрыг эзэлж, 2005 оны амжилтаа дахин баталлаа
2008 он
- Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн олимпиадад сүүлийн 5 жил дараалан тэргүүлсэн амжилтаараа үүрд хадгалагдах ХҮНДЭТ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ
- Хувийн хэвшлийн сургуулиудын дунд явагдсан Мэргэжлийн хяналтын албаны шалгалтад сурагчдын түвшин тогтоох шалгалтуудын нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж, өөрийн сургуулийн сургалтын түвшингээ шинэчлэн тогтоолголоо
- Хичээлийн байрны өргөтгөлөө барьж, ашиглалтад орууллаа
- 1 сард Дүүргийн математикийн олимпиадын бага ангийн аварга багаар шалгарлаа
- 2 сард Саруул Ирээдүй сургуулийн нэрэмжит түргэн бодолтын уралдааны бага ангийн аварга баг
- 3 сард Математикийн түргэн бодолтын хотын аварга багаар дахин шалгарав
- 4 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аварга багийн өргөмжлөл
- 11 сарын намрын математикийн бага олимпиадын аварга багаар 5 дахь удаагаа шалгарч, үүрд хадгалагдах цом, өргөмжлөл хүртлээ
- 12 сард Оюуны элит математикийн олимпиадын бага ангийн ангиллын аварга багаар дахин шалгарлаа
2007 он
- Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн олимпиадад бага ангийн баг аваргаал шалгарлаа
- Монгол улсын Оюуны чадварын IQ төвийн “Оюун ухааныг хөгжүүлэгч байгууллага” хүндэт өргөмжлөл хүртлээ
- Бүх Европын Кенгуру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байрыг 4 сурагч, дэд байрыг 1, гутгаар байр 4 сурагч тус тус эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг Европт гайхууллаа
- Зүүн өмнөд Азийн математикийн олон улсын “Алтан цом”-ын төлөөх уралдаанд 4,5-р ангийн нэг нэг сурагч анги дэвшин, 6-р ангийн ангилалд оролцон, Монголчууддаа 2 хүрэл медаль авч ирлээ
- 1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн уралдааны тэргүүн байр
- 3 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
- 5 сард Бүх Европын Кенгеру-2007 олон улсын математикийн олимпиадын 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 2, дэд байрыг 4, гутгаар байр 2 сурагч тус тус эзэлж, өмнөх амжилтаа баталж чадлаа
- 11 сард намрын математикийн бага олимпиадын аваргын цом
2006 он
- “Математикийн их сунгаа” уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
- БСШУЯ, Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” өргөмжлөл хүртлээ
- 1 сард Англи хэлний хотын олимпиадын 3-р байрын өргөмжлөл, Дүүргийн математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
- 2 сард Ц.Нацагдоржийн нэрэмжит математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл, Хотын түргэн бодолтын математикийн олимпиадын аваргын цом, өргөмжлөл
- 3 сард “Математикийн их сунгаа 2006” уралдааны тэргүүн байрын цом, өргөмжлөл
- 4 сард Хотын математикийн олимпиадын 2-р байрын өргөмжлөл
- Монгол хүүхдүүдийн оюун ухааны түвшин, математик сонгоны сургалтыг чанарыг олон улсын хэмжээнд нээн гаргах зорилгоор Бүх Европын Кенгуру-2006 олон улсын математикийн олимпиадад манай сурагчид 3-4, 5-6, 9-11- р ангиудын ангилалд тэргүүн байр 3, дэд байр 2, гутгаар байр 4-ийг эзэлж, монгол хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшинг олон улсын тавцанд гаргалаа
- 9 сард гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит Говийн бүсийн математикийн уралдаанд 9 сурагч оролцсоноос 9-үүлээ амжилттай оролцож, энгэрээ мялаалаа
- 10 сард математикийн сонгоны олимпиадын аваргын цом, өргөмжлөл
- 11 сард Математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл, “Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл
- 12 сард Д.Бүндэнгийн нэрэмжит арифметикийн уралдаанд тэргүүн байр
2005 он
- Хичээлийн шинэ байраа ашиглалтад орууллаа
- Шилдгүүдийн шилдгийг шалгаруулах нийслэлийн математикийн УРБАНЕК-2005 уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг авлаа
- П.Энхболдын нэрэмжит математикийн Улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
- БСШУЯ, Монгол телевиз, Дельта сангийн “Оюун ухааныг эрхэмлэгч байгууллага” хүндэт өргөмжлөлийг хүртлээ
- Англи хэлний Хотын олимпиадаас бага, дунд ангийн баг хүрэл медаль, өргөмжлөл авлаа
- 11 сард Математикийн намрын бага олимпиадын аварга багийн цом, өргөмжлөл
- 12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг 2 дахь удаагаа хүртлээ
- “Оюуны элитүүд” математикийн уралдааны “Аварга баг” өргөмжлөл
2004 он
- Сургуулийнхаа барилгын шавыг тавих ёслол боллоо
- Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын аваргын хүндэт цом, өргөмжлөлийг 3 дахь удаагаа хүртлээ
- 1 сард Дүүргийн математикийн олимпиадын аваргн цом, өргөмжлөл
- 2 сард гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын математикийн уралдааны бага ангийн аваргын цом, өргөмжлөл
- 4 сард Хотын математикийн олипиадын 2-р байрын шагнал өргөмжлөл
2003 он
- БСШУЯ, Монгол телевиз, Улсын мэргэжлийн хяналтын албаны шалгалтад “Хангалттай сайн” үнэлгээг авсан цөөн сургуулийн нэг болж, сургалтын түвшин, чанараар нийслэлдээ тэргүүлж эхэллээ
- 10 сард хотын математикийн намрын бага олимпиадын аваргын цом, өргөмжлөл
- 11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдааны аваргын цом, өргөмжлөлийг анх удаагаа хүртлээ
- 12 сард 84-р сургуулийн нэрэмжит математикийн түргэн бодолтын аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ
2002 он
- 2002 оны 3-5-р саруудад математикийн гүнзгийрүүлсэн сургалтад зориулсан сургалтын хөтөлбөрийг гарган, хот болон хөдөө орон нутгийн сургуулиудын багш нарт зориулсан 60 цагийн сургалт явуулав
- Улаанбаатар хотын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиудын аваргын цом, өргөмжлөл хүртэв
- 11 сард болсон хотын математикийн бага олимпиадад 2-р байр эзэлж, өргөмжлөл гардав
- 12 сард математикийн төрөлжсөн цуврал олимпиадын хотын аваргын цом, өргөмжлөл хүртлээ
2001 он
- Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 1-5-р ангиудад зориулсан Математик-Сонгон сурах бичгүүдийг зохиож, улсын хэмжээнд түгээж эхлэв.
- Улаанбаатар хотын математикийн олимпиадын бага ангийн аваргын цом, өргөмжлөлийг анх удаа хүртлээ
- 11 сард П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаанд оролцож, 3-р байрын өргөмжлөлийг гардлаа
2000 он
- Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 сарын 26-ы өдрийн 2000/414 тоот захирамжаар математик, гадаад хэлний сургалттай ГЭГЭЭРЭЛ сургууль байгуулагдан, Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол Санни трейд ХХК-ийн байранд 3 өрөө түрээслэн, 4 багш, 48 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн
- 4 сард Ц.Дамдины нэрэмжит математикийн олимпиадын Аваргын цом, өргөмжлөлийг хүртлээ