Удирдлага

•    Сургуулийг хөгжүүлэх урт болон богино хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх.

•    Сургуулийн хөгжлийн ерөнхий явц байдалд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн дээр захиргааны удирдлагаар хангана.

•    Боловсролын талаарх төрийн бодлого шийдвэрийг танилцуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэнд хяналт тавих.

•    Сургуулийн хүний нөөцийн бодлого стратегийг боловсруулж ,хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх

•    Багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох.

•    Сургалтын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэх, сурч боловсрох нөхцөлийг хангах.

•    Сургуулийн жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэгцээ бүрдүүлэлт,хэрэгжилтийг зохион байгуулах

•    Гадаад харилцааг өргөтгөх, ажлын үр ашгийг нэмэгдүүлэх,багш сурагч солилцооны хөтөлбөр, мэргэжилтэн багш урьж ажиллуулах,сургалтын шинэлэг технологийг судлах нэвтрүүлэх зэрэг ажлыг ерөнхий удирдлагаар хангах.

•    Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмыг боловсруулан баталгаажуулж мөрдөх.

•    Багш ажиллагсдын нийгмийн халамж үйлилгээг сайжруулах,тэдний сурч боловсроход нь туслах

•    Сургалтын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар суралцагч багш эцэг эх асран хамгаалагч болон зохих байгууллагад нь шаардлага тавьж хэрэгжүүлэх.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг бүрэн дунд сургууль